
Япон улс 3-5 насны бүх хүүхдэд СӨБ-ыг үнэ төлбөргүй олгохоор болов
Япон улсын Засгийн газар боловсролын салбарын урт хугацааны төлөвлөгөөгөө хэлэлцэж тус салбарт хийгдэх хэд хэдэн шинэчлэлийг баталжээ. 2019 оны аравдугаар сараас эхлэн 3-5 насны бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгохоор болсон байна. Мөн энэхүү шийдвэрээс гадна бага орлоготой өрхийн хоёр хүртэлх насны хүүхдийг өдөр өнжүүлэхэд үнэгүй хамруулахаар болсон бол 2020 оноос эхлэн мөн бага орлогтой […]