Цэргийн бүртгэлд хамрагдаагүй бол ирэх сарын 5-15-ны өдрүүдэд торгуульгүй бүртгүүлэх боломжтой
Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ний өдрүүдийг дуустал нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж дууслаа. Энэ талаар өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар мэдээлэл хийлээ. Цэргийн бүртгэлд Төрийн албан хаагч 709, хэсгийн […]