2021-03-16

ЭМЯ: Өнөөдөр 127 хүнээс “Covid-19”-ын халдвар илэрлээ

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа, “Сүүлийн 24 цагийн байдлаар 11183 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 127 тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 4210 боллоо. Сүүлийн 24 цагт 52 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт тохиолдлын 3083 нь эмчлэгдлээ. Нийт халдвар […]

2021-03-15

Эмч, ажилчдын илүү цагийн “ХӨЛС”-ийг яаралтай олгохыг үүрэгдэв

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан /2021-03-13/Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж, эмнэлгийн удирдлагууд болон Шуурхай удирдлагын нэгжийн багтай уулзаж, нөхцөл байдлыг шалгав. ХӨСҮТ-ийн ажлын зохион байгуулалт, шинжилгээний сорьц цуглуулах явц, дам хавьтлыг илрүүлэх, халдварын идэвхтэй голомтуудад хэрхэн ажиллаж байгаа талаар ХӨСҮТ-ын дарга Д.Наранзул танилцуулав. ~Эмч, ажилчдын илүү цагийн “ХӨЛС”-ийг яаралтай олгохыг […]

2021-03-15

Өнөөдрөөс өндөр настнуудыг вакцинжуулна

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-наас эхлэн өндөр настнуудыг вакцинжуулж эхэлнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 99228 хүнийг вакцинд хамруулаад байна. Дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. ~Өнөөдрөөс өндөр настнуудыг вакцинжуулна~ Гуравдугаар сарын […]

Ажлын байрны дарамт, хүчирхийллийн тухай хэлэлцүүлэг боллоо

Европын холбооны дэмжлэгтэйгээр МҮЭ-ийн холбоо, ОУХБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид ажлын байрны төлөө” мэдээллийн кампанит ажлын хүрээнд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос явуулсан судалгааны дүн, эрүүл мэндийн салбар дахь ажлын байрны дарамт, хүчирхийлэлд цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн уулзалт болов. ~Ажлын байрны дарамт, хүчирхийллийн тухай хэлэлцүүлэг боллоо~ Тус […]

ШУУРХАЙ: Дахин 37 хүнд “COVID-19” илэрч, батлагдсан тохиолдол 98 боллоо

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дахин мэдээлэл хийж шинжилгээний хариуг танилцуулж байна. /2020.05.14. 16:46 цаг/ https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2905826272838080/ Тэрбээр “Үдээс хойших шинжилгээний хариу гарч дахин 37 хүний хариу эерэг гарлаа. Өнөөдөр өглөөний байдлаар ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18 тохиолдол илэрсэн гээд оюутнуудын бүх шинжилгээг хийхэд нийт 55 халдвартай тохиолдол илэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нийт батлагдсан […]

2020-05-04

ЭМЯ-аас үсчин, гоо сайхны салонд ЗӨВЛӨМЖ хүргүүлэв

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! ҮСЧИН, ГОО САЙХНЫ САЛОНД ӨГӨХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА. Ажлын байранд тавих шаардлага: • Ажилчид амны хаалт зүүх • Сандал, орыг 1-1,5 метрийн зайтай байрлуулах • Хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэж ариутгах • Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах • Спиртэн суурьтай гар […]

2020-04-24

ЭМЯ: Коронавирусийн 36 дахь тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцуулж байна. Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний хүний шинжилгээг буюу 49 хүний шинжилгээг Дархан-Уул аймагт нээсэн лабораторид хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторийн мэргэжилтэн тэнд ажиллаж байгааг дуулгаж байсан. Ингэснээр хойд хилээр орж ирж байгаа хүмүүсийг тэнд шинжилж эхэллээ. Тээврийн […]

2020-04-24

ЭМЯ: Туркийн нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ-д эмчлүүлж буй COVID-19 халдвартай 27 иргэнээс нэг нь эдгэрч өнөөдөр /2020-04-24/ эмнэлгээс гарчээ. Энэ хүн Турк улсын иргэн бөгөөд эдгэрснээс хойших тусгаарлалтын хугацаанд ХӨСҮТ-д байя гэсэн хүсэлт гаргасны дагуу тусгаарласан. Өнөөдөр тусгаарлалтын хугацааг дуусгаж, гэрийн тусгаарлалтад шилжлээ хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

2020-04-23

ЭМЯ: Коронавирус илэрсэн тээврийн жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьсан, “УУЛЗААГҮЙ”

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ /2020-04-23/. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 24 цагийн дотор ХӨСҮТ-д болон орон нутгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ хугацаанд батлагдсан тохиолдлын хавьтал болох Сэлэнгэ, Дарханд тусгаарлагдсан 26 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн хавьтал болсон ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсээс коронавирус илрээгүй гэдгийг өчигдөр мэдээлсэн. ХӨСҮТ-д 159 […]

2020-04-15

“УБ Сонгдо” эмнэлгийн хоёр иргэний шинжилгээ СӨРӨГ гарлаа

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хавдрын улмаас эмчлүүлж байсан 80 гаруй насны болон уушгины бронхиттой 40 гаруй насны 2 хүнд түргэн оношлуураар хийсэн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан талаар өчигдөр 16.51 цагт ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл түргэн оношлуурын хариуг баталгаажуулдаг нарийвчилсан PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа гэж /01:45 цагт/ ЭМЯ-наас мэдээллээ.