Өндөр гэгээн Занабазарын “Сарьдагийн хийд” үзэсгэлэн нээгдлээ

Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох нь тогтоогдсон Сарьдагийн хийдтэй холбоотой үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийв. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн үндэсний шинжилгээний анги Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Сарьдагийн хийдэд зургаан жилийн турш малтлага, судалгаа, шинжилгээ хийсэн байна. Үүний дүнд энэ хийд Халхын Өндөр гэгээн Занабазар 1654-1686 оны хооронд байгуулсан Рибогэжайлин ганданшадублин буюу […]