more

Social Media

А аминдэмийн илүүдэл гэж юу вэ?

А аминдэмийн илүүдэл нь арьсны өвчнийг А аминдэмээр эмчлэх, нялх хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хоногийн нэмэлт аминдэмийн тунг хэтрүүлснээс тохиолдоно. Насанд хүрэгчдэд толгой өвдөх, нойрмоглох, бөөлжис цутгах, үс унах, арьс хуурайших, суулгах, хүүхдэд бол арьсны үрэвсэл болох, жин буурах, хоолонд дургүй болох, ясаар өвдөх шинж тэмдгүүд гарна. Жирэмсэн эмэгтэйд бол үр хөврөлд нь нөлөөлнө. Олон …

Amin-demiin-iluudel

А аминдэмийн илүүдэл нь арьсны өвчнийг А аминдэмээр эмчлэх, нялх хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хоногийн нэмэлт аминдэмийн тунг хэтрүүлснээс тохиолдоно.

Насанд хүрэгчдэд толгой өвдөх, нойрмоглох, бөөлжис цутгах, үс унах, арьс хуурайших, суулгах, хүүхдэд бол арьсны үрэвсэл болох, жин буурах, хоолонд дургүй болох, ясаар өвдөх шинж тэмдгүүд гарна. Жирэмсэн эмэгтэйд бол үр хөврөлд нь нөлөөлнө.

Олон аминдэмийн холимог (поливитамины төрөл), хүнсний нэмэлтүүдийг уух үед аминдэм А-г ихдүүлж болох талтай.

Каротин нь бүр их тунгаар биш бол хордлого өгдөггүй. Их тунгаар хэрэглэхэд шимэгдэлт нь муудаад өөхөнд хуримтлагдана. Арьсан доорхи өөхөнд хуримтлагдсанаас арьс шаравтар өнгөтэй болно. Ялангуяа хөлийн тавхай, гарын алга шарладаг байна.

Танд эрүүл энхийг хүсье

huuhduud

huuhduud

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн