2020-08-03

 БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингхийг хүлээн авав

elchin-said-enetheg
 БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингхийг хүлээн авав

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар /2020.07.31/ УУХҮ-ийн сайд Г.Ёндоны хамт БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгжилтийн явцын талаар ярилцаж төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд болон газрын тосны салбарт цаашид хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцлоо.

~БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингхийг хүлээн авав~

Манай улсын хувьд импортоос 100% хараат газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах, нефьт-химийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр жилд 1.5 сая тн дотоодын түүхий тос боловсруулах хүчин чадал бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Эх сурвалж: Сангийн яам