Элчин сайд Ш.Батцэцэг Кубын вакцин үйлдвэрлэгч “Финлай” институтын Гадаад харилцааны хэлтсийн дарга Рикардо Перезтэй уулзаж, коронавирусний эсрэг хөгжүүлж буй “Соберана 01”, “Соберана 02” болон “Соберана +” вакцинуудын талаар мэдээлэл солилцов.
Энэ оны наймдугаар сараас эхлэн дэлхийн зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа эдгээр вакцинуудын клиникийн туршилтын үйл явц, үр дүн, вирусыг эсэргүүцэх чадамжийн үнэлгээ, хувь, хадгалалт,
~Кубын вакцин үйлдвэрлэгч “Финлай” институтын Гадаад харилцааны хэлтсийн даргатай уулзав~
тээвэрлэлтийн горим, дэлхийн бусад оронд үйлдвэрлэж буй вакцинуудаас ялгарах онцлог, давуу тал зэргийн талаар “Финлай” институтээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Тус институтээс 30 гаруй жилийн арвин туршлагадаа тулгуурлан хөгжүүлж байгаа эдгээр вакцинуудын талаар Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх зорилгоор ойрын хугацаанд цахим уулзалт зохион байгуулахаар талууд харилцан тохиролцов.
эх сурвалж: Гадаад харилцааны яам