2019-04-12

“Уйлж буй охин” Трампын шийдвэрийг цуцлуулсан

cry-baby
“Уйлж буй охин”, Трампын шийдвэр, шилдэг зураг

“World Press Photo” гэрэл зургийн уралдаан жил бүр цаг үеийн шилдэг зургийг шалгаруулдаг уралдаан билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон гайхалтай зурагнуудаас хамгийн шилдэг зургийг тодруулдаг. 2019 оны шилдэг зургийг энэ сарын 11-ний өдөр Нидерланд хотын Амстедамд шалгаруулсан юм. Гондурас гаралтай Янел гэх бяцхан охин, ээжтэйгээ Мексикээс АНУ-ын хил рүү нэвтрэх үед зурагчин Жон Мурын авсан “Уйлж буй охин” зураг шилдгээр тодорлоо.

Хилээр нэвтрэх үед цагдаа нар ээжийг нь нэгжих үед бяцхан охин ихэд айж уйлсан байна. Энэ үед цагаачдын зургийг авч явсан зурагчин түүний зургийг авсан нь энэ юм. Охин ээжтэйгээ Мексикийг туулахад нэг сарын хугацаа зарцуулсан гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хил дээр саатуулагдсан цагаачдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж байжээ. Энэ зургийн дараагаар шийдвэрийг эсэргүүцэгчид олноор гарч ирсэн учир Трамп цуцлахаас өөр аргагүйд хүрсэн юм.

“World Press Photo” уралдааны шилдэг зураг нь гайхшралыг төрүүлсэн, өвөрмөц, цаг үеэ олсон, дурсамжтай байх ёстой. Ялсан гэрэл зурагт энэ бүгд шингэсэн гэж хэлж болно” гэж шүүгчдийн бүрэлдэхүүний дарга Уитни Жонсон онцлон хэлжээ.

Мөн цагаачдын хүнд хэцүү амьдарлаар хийсэ Холланд-Шведийн гэрэл зурагчин Питер Тен Хопены “Цагаачдын цуваа” цуврал гэрэл зураг ялсан байна. Түүний зургуудад мөн улс төрийн дарамт шахалт, хүчирхийллийн улмаас, эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас зугтаж, илүү сайхан амьдралыг эрэлхийлэн Төв Америкийн орнуудаас АНУ-ыг зорьж буй цагаачдын тухай өгүүлнэ. Уралдаанд ирсэн шилдэг зургууд Амстердамд үзэсгэлэн болж гарах юм байна.