2019-08-27

100 айлын авто замын зорчих хэсгийн хөдөлгөөн нээгдлээ

100-ail
100 айлын авто замын зорчих хэсгийн хөдөлгөөн нээгдлээ

Сүхбаатар дүүргийн 11,12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1,6 км авто замын барилгын ажил дуусаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ.

Гүйцэтгэгч Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2019 оны 07-р сарын 01- ны өдрөөс шинэчлэлтийн ажлыг эхлүүлж 1965 оноос хойш шинэчлэлт хийгдээгүй авто замыг 12 метр өргөн 4 эгнээ, замын 2 талаараа 2,25 м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай байхаар төлөвлөн ажиллаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж байна.