~Майкл Бийспин зодог тайллаа~
UFC MiddleWeight буюу 84кг жингийн аварга асан, жингийнхээ №7 Майкл Бийспин зодог тайллаа.
Өнөө өглөө буюу орон нутгийн цагаар 21 цагт “Газ Дижитал” радио шоунд өгсөн ярилцлагадаа албан ёсоор зодог тайлж байгаагаа зарлалаа.
Майкл Бийспин:
“Холимог тулааны 14 жилийн карьерынхаа 12 жилийг UFC-д тулалдаж гайхалтай карьер маань энэ хүрээд дуусч байна.
2015 онд Андерсон Силваг ялсныхаа дараа эхнэр маань одоо зодог тайлах хэрэгтэй гэдэг байсан. Гэвч би ялсаар байсан учираас зодог тайлахыг хүсээгүй. Харин Кэлвин Гастелюмтай /2017.11.25/ хийсэн тулааны дараа миний зүүн нүд нэг л биш байгааг мэдсэн. Эмчдээ үзүүлсний дараа Vitreous Detachment бүюу нүдний торлог бүрхэвч хүндээр гэмтэж нүдний цөцгий гадагшлах аюултай тул дахиж тулалдаж болохгүй гэж зөвлөсөн”
хэмээн мэдэгджээ.