2018-07-05

Бразилийн довтлогч Неймар 5 минут 30 секундыг зүлгэн дээр хэвтэж өнгөрөөжээ.

ДАШТ-ний 4 тоглолтын туршид Бразилийн довтлогч Неймар зүлгэн дээр нийт хэдэн минут хэвтсэнийг хэвлэл мэдээллийхэн тооцжээ. “RTS Sport” цахим хуудасны мэдээлснээр, Неймар эдгээр тоглолтын хугацаанд нийт 13 минут 50 секунд зүлгэн дээр хэвтжээ.

Сербийн багтай тоглох үеэрээ Неймар зүлгэн дээр 1 минут 56 секундыг өнгөрөөсөн бол Швейцарийн багтай 3 минут 40 секунд, Коста-Рикатай 2 минут 44 секундыг тус бүр өнгөрөөсөн байна. Харин Мексикийн шигшээ багтай тоглох үеэрээ тэрбээр хамгийн удаан хугацааг буюу 5 минут 30 секундыг зүлгэн дээр хэвтэж өнгөрөөжээ. Мексикийн хөл бөмбөгчин Рафаэль Маркес энэ үед Неймарыг заримдаа жүжиглэдэг гэж мэдэгдсэн юм.

Бразилийн шигшээ багийн дараагийн тоглолт маргааш Казань хотод болно. Тус баг Бельгийн шигшээ багтай учраа таараад байгаа юм. 

TAGS: