2018-06-02

Г.УНДАРМАА, П.АНУЖИН, Г.АРИУНБААТАР НАР “АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД”-ЫГ ШҮҮНЭ

“Монгол НD” телевизийн хамт олон “Авьяаслаг монголчууд-2018” шоуг гурав дахь жилдээ зохион байгуулахаар болсон гэдгийг бид дуулгасан. Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан уг дэлхийн шоуны бүртгэл 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхэлжээ.

Тус шоуны талаар “Монгол НD” телевизийн уран бүтээлчдээс тодруулахад “Авьяаслаг монголчууд-2018 шоуны бүртгэл нэгдүгээр сараас эхэлсэн. Хөдөө, орон нутгаас оролцох хүсэлтэй иргэд онлайнаар анкетаа бөглөн, илгээх боломжтой. Нэгдүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод нээлттэй шалгаруулалтаа хийнэ. Шоуны оролцогчдын тоо хязгааргүй бөгөөд урлагийн олон төрлөөр аль болох олон авьяастнуудыг бүртгэнэ. Энэ шоу маань 2017 онд “The Voice” шоутай давхцаж байсан учраас зохион байгуулаагүй. Харин 2018 ондоо үргэлжлүүлэн, үзэгчдэдээ хүргэх болно” гэдгийг хэллээ.

Тэгвэл энэ удаагийн шоу нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Тодруулбал, ‘Авьяаслаг Монголчууд’ шоу нэвтрүүлэг ирэх есдүгээр сараас үзэгчдийн хүртээл болох гэнэ. Шүүгчдийн тухайд Реппер, продюсер Рокит бэй, хөтлөгч, продюсер П.Анужин, жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нар тэмцээнийг шүүхээр болжээ.