2019-04-17

Дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байна

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дүгээр захирамжаар Улсын дугаарын хязгаарлалтгүйгээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох 2019 оны зөвшөөрлийг 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгож байгаа тул аялал жуулчлалын байгууллагууд доорх жагсаалтын дагуу материалаа бүрдүүлээд Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвд хандана уу.

Уг зөвшөөрлийг аялал жуулчлалын байгууллагуудын хүсэлтээр 2015 онд нийслэлийн Засаг дарга захирамж гарган “Жуулчин тээвэрлэж яваа 8-аас дээш хүний суудалтай том болон дунд оврын автобус”-нд олгож байгаа.

Иймд аялал жуулчлалын байгууллагуудын 2018 онд авсан “Жуулчин тээвэр” зөвшөөрөл хүчингүй болсоныг үүгээр мэдэгдэж байна.
Та бүхэнд зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалт, хүчингүй болсон 2018 оны зөвшөөрөл, 2019 оны зөвшөөрлийн загварыг танилцуулахаар хүргүүлэв.

 

TAGS: