Дуучин Б.Сэрчмаа маргааш буюу 2019-07-04-ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Хар сувд” хөлөг онгоц дээр тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолтын нэр нь “Sally&Turuu GIG Party” бөгөөд “Freezone” хамтлагийн дуучин Г.Баттөмөртэй хамтрах аж.
Тоглолт 20:00 цагаас эхлэх агаад дээрх онгоцны суудлын багтаамж нь зөвхөн 500 хүнийх гэнэ. Мөн дуучин Н.Наранбаатар, Э.Болор-Уянга, Ц.Намуунаа /Киви/, DJ нар оролцохоос гадна лазер шоу болох аж.