Рок попын салбарт уянгалаг уран бүтээлээрээ үзэгч олныг байлдан дагуулж байсан үзэсгэлэнт бүсгүйчүүд шинэ салбарт хүч үзээд байна. Тодруулбал Монголд анх удаа болсон мэргэжлийн эрх олгох олон улсын бодибилдинг фитнесийн тэмцээнээс “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар алт, мөнгөн медаль хүртсэн байна.
Тэд энэ тухайгаа цахим хуудсаараа хуваалцсан байна.
Дуучин Ц.Сарнай “Хэдэн сарын турш намайгаа бат дэмжиж байсан хайрт хань, ээж аав, гэрийнхэн болон хөөрхөн 3 зулзагадаа баярлалаа” гэсэн бол Г.Сүндэрмаа “Анхны тэмцээндээ амжилттай оролцлоо. IFBB Professional League Pro Qualifier Олон улсын тэмцээнийг Монголд амжилттай зохион байгуулсан Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны хамт олондоо баярлалаа. Намайг анх энэ тэмцээнд орохыг санал болгож зоригжуулж өөрийгөө сорих боломжийг нээж өгсөн Угалзцэцэг багшдаа маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Дуучин Г. Сүндэрмаа “Мөнгөн медаль авсан шүү. Анхны тэмцээндээ амжилттай оролцлоо. IFBB Professional League Pro Qualifier Олон Улсын тэмцээнийг Монголд амжилттай зохион байгуулсан Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны хамт олондоо баярлалаа. Намайг анх энэ тэмцээнд орохыг санал болгож зоригжуулж өөрийгөө сорих боломжийг нээж өгсөн Угалзцэцэг багшдаа маш их баярлалаа. Мөн Champ фитнессийн багш qдасгалжуулагч, арын албанд ажилласан хамт олондоо баярлалаа. Намайг ойлгож өдийг хүртэл дэмжиж ирсэн гэр бүл, найз нөхдөдөө баярлалаа. Цуг тэмцээнд орж бие биедээ урам зориг өгч хурцалж байсан Ц.Сарнай найздаа баярлалаа” хэмээжээ.
Монголын бодибилдинг фитнессийн холбооноос зохион байгуулсан дэлхийн хэмжээний, мэргэжлийн бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээнд Бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэгийн Champ Fitness клубээс 11 тамирчин оролцсоноос таван алт, таван мөнгө, таван хүрэл буюу бүх оролцогч амжилттай оролцжээ. Тэмцээний жингийн болон ангилал бүрийн аваргуудад “IFBB Pro Card” үнэмлэх олгох талаар зохион байгуулагчид онцолж байсан. Ингэснээр мэргэжлийн тамирчин болж, цаашдаа Mr. Olympia-д оролцох эрх нээгдэх ажээ.