Индонез улсын Залуучууд Спортын яам, Үндэсний Спортын Хороо нь 8.25-27-нд болсон хурал дээр цахим спортыг “мэргэжлийн спорт” гэдгийг албан ёсоор зарлалаа. Индонез улсын засгийн газар цахим спортыг 2014 оноос эхлэн дэмжиж байсан арвин туршлагатай бөгөөд Цахим Спортын Холбоог цахим спортыг талаар үйл ажиллагаа явуулах байгууллага гэдгийг батлан, цахим спортын эко систем, дэд бүтэц, баг, байгууллагуудыг хөгжүүлэхэд бодлогын хувьд дэмжлэг үзүүлж, уралдаан тэмцээнийг зохиож, залуу тамирчдыг дэмжих зэрэг үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэдгийг заалаа. 2018 онд Индонез улсад болсон Азийн тоглолтод League of Legends; Clash Royal төрлүүд үзүүлэх тоглолтын журмаар орж байсан бол 2019 онд Филипинн улсад болсон Зүүн Өмнөд Азийн тоглолтод медалт тэмцээн болж өөрчлөгдсөн. Ийнхүү Индонез улс ЗӨА-ийн бүсэд цахим спортыг мэргэжлийн спорт гэдгийг зарласан гуравдах улс боллоо.
Эх сурвалж: esportsnews.mn