2019-06-19

Конрад Аденауэр Сангаас сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр зарлав

setguul-zuin-tetgeleg
Конрад Аденауэр Сангаас сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр зарлав

Конрад Аденауэр Сан, Хэвлэлийн Хүрээлэнгээс хамтран хэрэгжүүлдэг мэргэжлийн сэтгүүл зүйн 20 долоо хоногийн дээд курсийн гурав дахь удаагийн хөтөлбөрийг зарлагдаад байна.

Зорилго: Орчин цагийн сэтгүүл зүйн мэдлэг, ур чадвар эзэмшсэн, ардчилсан нийгмийн тогтолцоо, хөгжлийн асуудлуудын талаар өргөн ойлголттой, харилцааны өндөр чадвартай, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг манлайлагч сэтгүүлчдийг бэлтгэх

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2019 оны 8 дугаар сарын 5-наас 2020 оны 1 дүгээр сарын 5

Хөтөлбөрийн агуулга:
– 540 цагийн танхимын хичээл (орчин цагийн сэтгүүлзүйн онолын мэдлэг, сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйл, мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүй, хэл найруулга зүй, цахим, радио, телевизийн сэтгүүлзүй, мультимедиа, фото сэтгүүлзүй, дата сэтгүүлзүй, эрэн сурвалжлах сэтгүүлзүй, нийгмийн тогтолцоо, хөгжлийн асуудлууд, манлайллын ур чадвар сэдэв)
– 120 цагийн судалгаа, бүтээлийн цаг (сэтгүүлзүйн судалгаа, бүтээл, дүн шинжилгээ хийнэ, багш нараас зөвлөгөө авна)
– КАС-ийн улс төрийн боловсролын цуврал хичээл
– 10 хоног хэвлэл мэдээллийн байгууллагад дадлага хийнэ
– 10 хоног сонин гаргана
– 10 хоног диплом бичиж хамгаална
– Нийгэм, улс төр, эдийн засаг, хэвлэл мэдээллийн салбарын өндөр мэдлэг, туршлага бүхий 30 гаруй зочин багш орно
– Орчин цагийн сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн хөгжлийн асуудал, нийгэмд гүйцэтгэх үүрэг, хариуцлагын талаар уулзалт, хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагад оролцоно

Сонгон шалгаруулах болзол:
– Дээд, эсвэл мэргэжлийн боловсролтой
– Сэтгүүлзүйн салбарт мэргэжлийн түвшинд ажиллаж, ардчилсан хөгжил, шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулах хүсэлтэй
– Сургалтын хугацаанд өөрийгөө бүрэн дайчилж, бүтэн цагаар суралцах боломжтой
– Монгол хэлний ярианы ур чадвар, найруулга зүй, хэл зүй, зөв бичих дүрмийн өндөр мэдлэгтэй
– Өөрийгөө илэрхийлэх, бүтээлчээр сэтгэх, дүн шинжилгээ хийх чадвартай
– Нийгмийн идэвхтэй
– Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай
– Гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу талтай

Бүрдүүлэх материал:
1. Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчийн бүрэн бөглөсөн анкет (анкетыг доорх линкээр орж онлайнаар бөглөнө үү)
2. Хүснэгтэлсэн намтар (CV цээж зурагтай)
3. Дээд /мэргэжлийн боловсрол эзэмшсэнийг батлах дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
4. Хувь хүний нийгмийн оролцоог илтгэх тодорхойлолт (багш / ажил олгогч / холбоо / түншлэгч байгууллага / удирдлагаасаа авна уу)
5. Иргэний үнэмлэхний хуулбар
Дээрх дарааллын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн (анкетаас бусад) материалаа нэг PDF файл болгон, [email protected] хаягаар илгээнэ үү.

Жич: Хөтөлбөрийн маягтыг нэг хүн нэг л удаа бөглөнө гэдгийг анхаарна уу! Тиймээс онлайн өргөдлийн маягтыг анхааралтай уншаад хариултаа урьдчилан бэлтгэсний дараа маягт руу буулгаж бүрэн бөглөж, баталгаажуулан илгээнэ үү. Бүрэн бөглөсөн өргөдлийг хүчинтэйд тооцно.
Бүртгүүлэхдээ доорх линкээр орж бүртгүүлнэ үү.
https://bit.ly/2XWcc7K

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа:
2019 оны 6 дугаар сарын 30

Сонгон шалгаруулах үйл явц:
– Баримт бичгийн шаардлага хангасан хүмүүсийг сонгон шалгаруулалтын хоёр дах үед бид бүрэн гүйцэд материалаа бүрдүүлэн ирүүлсэн өргөдөл гаргагчдаас шалгарсан нэр дэвшигчдийг 2019 оны 7 дугаар сарын 1-нд болох бичгийн шалгалтад урина.

– Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсийг 7 дугаар сарын 3-4-нд болох ярилцлагад урина
– Ярилцлагад тэнцсэн хүмүүст 7 дугаар сарын 5-нд хариу мэдэгдэнэ
– Хөтөлбөрийн нээлт 8 дугаар сарын 5-нд болно
Хөтөлбөрт 20-25 оролцогч шалгаран оролцоно.

Лавлах утас: 350002, 319135
Ц/шуудан: [email protected]