2018-06-06

МУГТ Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа

~МУГТ Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа~

Түүний энэ удаагийн өрсөлдөгч Колумбын боксчин Оскар Эскандон байв. Эдүгээ 33 настай Эскандон 2008 оноос мэргэжлийн боксын ринг дээр 28 тулаан хийж, 25 удаа ялалт /17 KO/ байгуулсан туршлагатай боксчин юм.

Хоёр тамирчин гурван үеийн турш тулалдсан бөгөөд Н.Төгсцогт эхний үед өрсөлдөгчийнхөө цохилтод оногдон тоолуулсан ч хоёр, гуравдугаар үед тус бүр хоёр ч удаа хүнд цохилтоор сөхрүүлж ялалт байгууллаа.

Түүний сүүлийн цохилт О.Эскандоныг цааш тоглох боломжгүй гэдгийг баталснаар тэрбээр мэргэжлийн боксын рингэн дэх 10 дахь ялалтаа авч чадлаа.

TAGS: