2019-03-16

НӨАТ: Маргааш 60 сая төгрөгийн азтан тодорно

НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу 17-ны Ням гарагийн 18:45 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс 28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан, азтан болох боломжтой.

Энэ удаагийн НӨАТ-ын урамшууллын супер сугалааны шагнал 60 сая төгрөг байх аж
Эх сурвалж: Татварын ерөнхий газар
TAGS: