Осол, гэмтлийн эрсдлийн эсрэг хамтдаа нэгдэцгээе…

“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил–2030” салбар дундын үндэсний чуулганыг угтан өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Энэ хүрээнд 12:30-13:00 цагийн хооронд эрүүл мэндийн салбарын бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор дуу хоолойгоо нэгтгэн, байгууллагынхаа гадна талбай болон ойролцоох авто замын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга, улаан өнгийн анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж зогсон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд нэгдэх юм.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

TAGS: