2018-07-02

Төв зам дагуу замын хөдөлгөөнийг хязгаарлана

Маргаашнаас буюу долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Ази, номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд хурлын үеэр үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас төв замын дагууд хэсэгчлэн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна.

Мөн хурлын үеэр зохион байгуулагдах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр 12.00 цагаас Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газраас хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулах юм байна.

TAGS: