Хөхний талаарх сонирхолтой баримтууд

-Эрчүүд өдөрт эмэгтэй хүний хөхийг 10 минут харах нь спорт зааланд 30 минут хичээлсэнтэй тэнцдэг байна. Нэг үгээр эмэгтэй хүний сайхан хөх эрчүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна. Туршилтаас харахад өдөрт эмэгтэй хүний сайхан хөхийг харах боломжтой эрчүүдийн цусны даралт тогтмол, жигд байдаг гэнэ.

-Өдөрт нэг удаа эмэгтэй хүний хөхийг хараад байвал нас уртасна гэж ярьдаг. Эмэгтэйчүүдийн хос хөхний дундаж жин кг байдаг. Харин түүнийг харсан болон барьсан эр хүний таашаалыг жингээр илэрхийлбэл 10 дахин их буюу 100 кг хүрэх юм байна.

-Дэлхийн орон болгон эмэгтэйчүүдийн хөхийг янз бүрээр нэрлэдэг. Та “21 TOP” нэртэй гурвал хамтлагийг мэдэх үү? Тэгвэл хамтлйгийн нэр ч “хөх” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Кантри дуучин Долли Партон өөрийн хэт том хөхөө 600.000 доллараар даатгуулж байжээ.

-Охидын хайртай Барби хүүхэлдэйг бүтээгчид хөхний хэмжээн дээр яльгүй хэтрүүлчихэж. Хэрэв хүүхэлдэйг бүсгүйчүүдийн бодит хэмжээгээр (өндөр 167 см, жин 50 кг гэж тооцон авбал) үйлдвэрлэвэл түүний цээжний тойрог 197 см болох аж.

-Оргилуун дарсанд зориулсан сонгодог аяганы хэлбэр нь XVI Людевикийн эхнэр Мария Антуанетийн хөхний хэлбэрийг давтсан байдаг.

-Канадын “Topfree Egual Rigths” холбоо эмэгтэйчүүд олон нийтийн газар эрчүүдтэй адил бүсэлхийгээ хүртэл нүцгэн байх эрхийн төлөө тэмцдэг байна.

-Олон үндэстний соёлд хөх үржил шим, амьд хүчийг илэрхийлдэг.

-Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн хоёр хувь нь гурав дахь хөхтэй байдаг аж. Ийм тохиолдол эрчүүдэд ч бас байдаг байна.

-Цохилтын техник дээр үндэслэсэн спортын олон төрлүүдийн хувцас хэрэгсэлд эмэгтэйчүүдийн цээжийг хамгаалах хатуулга заавал багтдаг.

-Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн хөхний эволюци явагдсаар байгаа аж. 1990-ээд онд 75С хэмжээний хөхөвч хамгийн их эрэлттэй байсан бол 2000 онд 80D размерын хөхөвч хамгийн их эрэлттэй байсан гэнэ.

-1996 онд түүхэнд анх удаа “Хөх” гэсэн сонирхолтой баримтат кино бүтээгджээ. Киноны баатрууд болох 11-88 насны 22 эмэгтэй хөхний тухай өөрсдийн ойлголтоо өгүүлдэг нь маш сонирхолтой болжээ. Английн хаан Генрих Vlll-ын зургаан эхнэрийн нэг алдар цуутай Энн Болейн зургаан хуруу, гурван хөхтэй байжээ. Эмч нар энэ үзэгдлийг хэдий ховор ч байдаг зүйл гэж үздэг.

-2000 онд нас барсан Францын дуучин, загвар өмсөгч Феррари хамгийн хүнд хөхтэйгөөрөө Гиннесийн номонд бүртгэгджээ. Түүний нэг хөхний жин 2,8 кг байсан байна. Феррари хөхөө тээж явахын тулд 25 удаа хагалгаанд орж, захиалгаар хийлгэсэн тусгай хөхөвч хэрэглэж байжээ.

-Попын хатан хаан “Бритни Спирсийн хөх жинхэнэ үү?” нэртэй сайт хамгийн их эрэлттэй, хамгийн их хэрэглэгчтэй байсан юм.

-1970-аад онд эмэгтэйчүүдийн хөхийг гипнозоор томруулах арга их дэлгэрч байсан гэнэ. Хэдийгээр энэ арга үр дүнгүй болох нь батлагдсан ч өнөөг хүртэл CD нь борлогдсоор байдаг.

-Хамгийн анхны хөх томруулах хагалгааг 1896 онд хийжээ. Австрийн эмч Винценц Чарни эмэгтэйн нуруунаас авсан өөхийг хөхөнд шахаж. 1950 он хүртэл силиконыг хэрэглэхээс өмнө эмэгтэйчүүдийн хөхөнд зааны яс, бөөрөнхий шил, поролон, ноос зэргийг хийдэг байсан байна.

TAGS: