Кабуки буюу Ногаку бол 14-өөс 15-р зуунд бий болсон Японы эртний театрын нэгэн төрөл юм. Тус театрын анхны хэлбэр нь Гикаку, Дэнгаку гэж нэрлэгддэг байв. Гикаку театрын анхны тоглолтыг Мимаси хэмээх хvн зохиожээ.
Гикаку тоглолтыг буддын сүм, дуганы өмнөх талбайд явуулдаг байсан бөгөөд оролцогч бүр баг өмсдөг. 200 гаруй баг өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Кабуки театр нь уламжлалт урлагийн зарчмуудыг хадгалсан театрын чамин хэлбэр юм. Өдгөө эмэгтэй хүний дүрд эрэгтэй хvн тоглодог болсон. Гикакугийн дараа хошин үггүй үзүүлбэр, дуу, бүжиг, акробат, бүхий бугаку, саругаку тоглолтыг хийдэг болжээ.
Кабуки театрын анхны үзүүлбэрийг буддын шашны сүм хийдээс гадна театрын тоглолтыг ивээлдээ авсан язгууртнууд, сёгун цэргийн захирагчдын шилтгээн ордонд тоглодог байв. Мөн театрын засал байдаггүй учир ногоон тал, нарс мод жүжгийн туршид өөрчлөгдөхгvй, тэнд нь хөгжимчид сууж, тайзны баруун талд найрал дуучид суусан байна.
Найруулагчид нь тайзан дээр хорвоо ертөнцийн бүхий л үйл явдлыг гаргах ёстой гэж үздэг. Театрт нэгдүгээрт мономанэ буюу бодит байдлыг дууриах хоёрдугаарт нэгэн буюу дотоод утга санааг гаргах гэсэн хоёр гол зарчмыг ягштал баримтална.
Жүжгийн зөрчлийн гол бүрэлдэхүүн хэсэг нь гол баатрын “хувиралт” буюу эхэндээ хүн байснаа бурхан болох, анхандаа цэрэг байсан бол хойд насандаа сүнс болох жишээтэй. Жүжгийн үйл явдал нь гол баатрын амьдрал, хувирсны дараах амьдрал ( энэ хэсэгт баг өмсөнө) гэсэн хоёр хэсгээс бүтнэ.
Японы нийгмийн янз бүрийн давхаргын гэр бүлийн асуудлыг гаргадаг болж түүнээс үүдэн еэва-моно буюу ахуйн драм үүсчээ. Кабуки театрт урлагийн янз бvрийн төрлийг нийлүүлэн тоглодог болсноор жүжигчний тоглолтын өвөрмөц арга барил бий болж жүжигчин бүр тодорхой хөдөлгөөн, байрлал бүхий хэвшмэл дүрийг бvтээдэг болжээ.
Кабуки театрын гоо зүйн гол зарчим нь “бодитой байгаа болон байхгүй зүйлийн зааг дээр бүхнийг илэрхийлэх урлаг” ажээ. Цаашлаад дайн байлдаан, шүүх хэргийн үйл явдлыг ч харуулдаг.
Кабуки театрын жүжгүүдэд гол баатар, хорон санаат, сөрөг баатар, залуу бүсгvй, залуу эр, эмгэн өвгөн, алиалагч гэх мэт дүрүүд байна. Үйл явдлын байршил тvргэн өөрчлөгддөг тул тайзны заслын хувирлыг эргэдэг тайз, өмнөх тайз, тэрчлэн “цэцгэн зөрөг зам” буюу ханамити гэсэн тайзнаас урагш үзэгчид рүү түрэн орсон урт тавцан ашиглан хийнэ.
Мөн 1600 оны үед Изумо хэмээх сүмийн Окуни гэдэг удган эмэгтэй анхлан “Кабуки” бүжгийг Кёотод тоглосноор үндэс нь тавигдсан гэж үздэг хүмүүс ч байдаг. Эдүгээ Бандо Тамасабуро эмэгтэй дүрд тоглодог хамгийн алдартай жүжигчин болжээ.
Кабуки театрынхан гол төлөв үе удам залгамжилсан байдаг бөгөөд жүжигчид багаасаа тун хатуу ширүүн сургууль давтлагыг даван туулдаг ажээ. Кабуки театрын хамгийн чухал зүйл бол түүний зохиолыг бичих, бэлтгэх явдал байдаг.
Кабуки театрын үе шат бүрд нэр цууд гарч алдаршсан олон зохиолчдыг эдүгээ ард нийтээр сайн мэдэж, дурсан үгүйлж байдаг нь үндэсний соёл, уламжлалын бахархалын нэгэн илрэл юм. Өнөө цагт Токио, Киото хотуудын Кабуки театр байнга дүүрэн үзэгчидтэй байдаг гэнэ.
Эртний сэдэвтэй, мөн эртний япон хэлээр жүжгийн үйл явдлыг илэрхийлдэг учраас ойлгоход тийм ч амаргүй хэмээн япончууд хүртэл өөрсдөө ярилцдаг энэхүү уламжлалт сонгодог урлаг олон түмэнд бахархал болон үнэлэгдсээр байна.