Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулж 1000 таксинд санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэхээр боллоо.
Богд лизинг ХХК, Богд Банк болон UBCab такси дуудлагын аппликейшн хөгжүүлэгч ЮБИКАБ ХХК компаниуд 10 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй UBCAB Lease шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд такси үйлчилгээний стандартыг шинэ төвшинд гаргаж Нийслэл хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж эхэлжээ.