Дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж Насдак нь Рипплийн шинэ индекс болох XRP Liquid Index (XRPLX)-ийг нэмжээ.
Энэхүү хөгжүүлэлт нь Насдак болон криптовалютын дата шинжилгээний компани Brave New Coin-ы хамтран хэрэгжүүлж буй төслийн нэг хэсэг юм. Тус компани нь XRP индексийн мэдээллийг бодит цаг хугацаанд Насдакийн дата үйлчилгээний сан руу (Nasdaq Global Index Data Service SM (GIDS)) илгээх юм.
Мөн өөр нийтлэлд Brave New Coin компани нь “XRPLX-ийн датаг арилжааны хэмжээ болон захиалгын хэмжээгээрээ хамгийн их хөрвөх чадвартай биржүүдээс авна. Одоогоор Bitfinex, Bitstamp, Poloniex болон Kraken биржүүдээс авч байгаа ба дараагийн удаа Coinbase бирж нэмэгдэнэ” гэжээ.
GIDS буюу зах зээлийн индексүүдийн мэдээллийг хүргэдэг сайт нь индексүүд болон бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангуудын бодит цаг хугацааны мэдээллийг хүргэх зорилготой үйлчилгээ юм.
Өнгөрсөн 2-р сард, Насдак нь Биткойн (Bitcoin Liquid index-BLX) болон Этэриүмийн (Ethereum Liquid Index-ELX) индексийг бүртгэсэн. 3-р сард Койнтелеграф нь КойнМаркетКап криптовалютын бенчмаркийн 2 төрлийн индексийг Nasdaq Global Index Data Service, Блүүмбэрг терминал, Томсон Роутерс Эйкон болон Borse Stuttgart дээр гаргах тухай нийтэлсэн.
Хамгийн сүүлд Койнтелеграф нь Насдак Биткойнд суурилсан бүтээгдэхүүний туршилтын арилжааг хийж байгаа тухай бичжээ.