Бидний үеийн залуус амжилт, карьерын төлөө яарч амьдарч байгаа тухай…

Нээх гоё хөдөлмөрч, зөв, бусдад хэрэгтэй юм хийдэг мундаг залуучууд зөндөө байгаад үнэндээ бахархаад байх юмаа.
 
Аа бас нөгөөд талд нь юу ч хийдэггүй эсвэл хэнд ч хэрэггүй юм хийдэг байж юу юугүй амжилт, карьер гэсэн хүмүүс бас байна. Гол нь залуучууд ердөөсөө яарч болдоггүй юм шүү.
 
Амжилт, чадвар олон жилийн хөдөлмөрийн үр дүн байдаг.
 
Өчигдөр өөрийн үзэх дуртай “My Next Guest Needs No Introduction with David Letterman” ток шоуны Ellen DeGeneres зочноор оролцсон ангийг үзээд маш их таалагдлаа, их зүйл сурлаа, анзаарлаа. Ажил, амжилт, карьерын хувьд дуусах байтугай дахиад 20,30 жил ажиллах эрч хүч зорилго харагдаж байгаа юм тэр хоёроос.
 
Гэтэл нэг сонирхоод харсан чинь David Letterman 72, Ellen DeGeneres 61 настай юм байна. Нас гэдэг энэ хүмүүсийн хувьд бол зүгээр л туршлага цуглуулах тоо юм байна. Бид яагаад адилхан байж чадахгүй гэж? Сэтгэхүй, сэтгэл зүйн хувьд шүү дээ.
 
David Letterman оройн цагийн Ток Шоу нийт 33 гаруй жил, 6080 дугаар хөтөлсөн байдаг. Ellen DeGeneres олон жил stand-up comedian-аар маш амжилттай явж байгаад өөрийн Ток Шоугаа 45 настайдаа эхэлсэн, түүний хамгийн том амжилтуудын нэг. Ингээд харахад гайхамшигтай амжилттай хүмүүс ч гэсэн байгаа байдал, хандлага, эрч хүчийг нь харах юм бол дөнгөж амжилтын гараагаа эхэлж байгаа мэт.
 
Монголчууд гэлтгүй дэлхий даяарх Millennial-ууд буюу шинэ үеийн залуучууд амжилт, мөнгө, карьерт маш их яардаг болсон байна. Юу юугүй л карьер, долларын саятан, тэрбумтан, ийм машин, тийм утас, тийм байр байшин, сонин сэтгүүл, Instagram гэдэг болж.
 
Залуу насаа аль болох өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах гэж хичээх нь илүү зөв юм болов уу гэж бодож байгаа.
 
Би л лав хувьдаа бодохдоо дэндүү залуу байна, сурах зүйл дэндүү их байна. Амжилтын оргилд хүрэх хугацаа маш их байгаа ч хий дэмий өнгөрөөж алдах цаг бол байхгүй гэж боддог болсон.
TAGS: