Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р сургуулийн Математикийн багш Т.Баасанжаргалын охин Амарсанаагийн Энгүүн 2 ой 8 сартай. 2017 оны 10-р сард БНХАУ-ын Улаан Загалмай нийгэмлэг, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлсэн Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үзүүлэх “НЭГ БҮС НЭГ ЗАМ” САХИУСАН ТЭНГЭРИЙН АЯЛАЛ МОНГОЛД” төсөлд хамрагдан БНХАУ-ын Бээжин хотын Anzhen эмнэлэгт 2017.10.31 нд BANDING IN GNERAL ANESTHESIA хагалгаанд орсон хэдий ч бүрэн эмчлэгдээгүй байна.
Одоогийн байдлаар миний охин А.ЭНГҮҮН НЬ ЗҮРХНИЙ EVALUATION FOLLOWED BY CLOSING OF VSD AND REMOVE BAND оноштойгоор Энэтхэг улсад 30-40 сая төгрөгний өртөг бүхий яаралтай хагалгаанд орох шаардлагатай тулгараад байгаа юм. Өдрөөс өдөрт охины минь эрүүл мэндийн байдалд сөрөг үр дагаварууд бий болж байгаад бидний сэтгэл их зовж байна.
Элэг нэгт Монголчууд, Монголын мянга мянган багш нар та бүхнийг хандивын гараа сунгаж бяцхан охин А.Энгүүнд амьдрал бэлэглэхийг уриалж байна.
ХААН БАНК: ЭЭЖ Т.БААСАНЖАРГАЛ 5001330044