НАЛАЙХ: ЭМТ-өөр үйлчлүүлж буй иргэдийн халууныг ШАЛГАЖ байна

nalaih-eruul-mend-coronavirus
ЭМТ-өөр үйлчлүүлж буй иргэдийн халууныг ШАЛГАЖ байна

Шинэ коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Налайх Эрүүл мэндийн төв иргэд үйлчлүүлдэг бүх хаалганы үүдэнд үйлчлүүлэгчийн халууныг үзэж байна.

Инфра улаан туяаны халуун хэмжигч нь арьсанд хүрэлцэхгүйгээр хүний биеийн дух, чихний хэсэгт халууныг хэмждэг бөгөөд эхний хэмжээлтээс дараагийн хэмжилтийг 1 минутаас багагүй хугацааны дараа хийх шаардлагатай байдаг байна.

Иймд та бүхэн бухимдалгүй, хүлээцтэй байж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн заавар, зөвлөгөөг даган өөрийн биеийн халуунаа хэмжүүлэхэд битгий цааргалаарай.

Томуу, томуу төст өвчин, “COVID19” зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахад амны хаалтыг ЗӨВ зүүж, хаяхдаа хумьж боон зориултын хогийн саванд хаях, гараа тогтмол угааж, ариутгах нь нэн чухал гэдгийг ахин сануулъя.

ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХҮН БҮРИЙН

ҮҮРЭГ ОРОЛЦОО ЧУХАЛ