2019-09-25

СЭРЭМЖИЛ: Галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 109 тохиолдол бүртгэгджээ

galzuu-owchin-2019
Галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 109 тохиолдол бүртгэгджээ

Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 22 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 109 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5хувиар, эпидемиологийн 37 дугаар долоо хоногтой харьцуулахад 1 тохиолдлоор тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Энэ долоо хоногт 2 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн

Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн тохиолдлыг эх уурхайгаар нь авч үзвэл: эзэнтэй нохойд (39.8хувь), чононд (17.6хувь), эзэнгүй нохойд (14.8хувь), үнэгэнд (9.3хувь), үхэрт (7.4хувь), мануулд (2.8хувь), мууранд (1.9хувь), тэмээнд (0.9хувь) нь уруулж, ноцуулж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан байна.