Эмэгтэй хүн төрөх үед 57 del-ийн өвдөлтийг давж гарах шаардлагатай бөгөөд энэ нь нэг дор хүний биеийн 20 яс хугарсантай ижил хэмжээний өвдөлт байдаг гэдэг. Өвдөх үедээ юу эсийг хийхэв. Ингээд та бүхэндээ ээж нарынхаа төрөх үедээ хөглөж байсан хөгжилтэй түүхүүдийг хуваалцаж байна.57 del-ийн өвдөлтийг давж гарах шаардлагатай бөгөөд энэ нь нэг дор хүний биеийн 20 яс хугарсантай ижил хэмжээний өвдөлт байдаг байна.
– Анхны хүүхдээ төрүүлэх гээд төрөхийн өмнөх өрөөнд өвдөөд үхэх нь ээ үхэх нь. Сүүлдээ бүүр уур хүрээд, газар суугаад хүйтэн төмөр орноос барихаар арай гайгүй өвдөөд байгаа юм шиг санагдаад суугаад төмөр ороо тэвэрчихнээ. Сувилагч эгч байн байн орж ирж шалгахдаа газар суугаад бос гээд загнана.
Өвдөж ядаж байж хүний нүд хариулж байгаад буцаад л хөлөө жийгээд л суучина ёстой гоё мэдрэмж тэр шүү дээ. Тэгээд яг төрөх болсон яг хүндрэх гээд болдоггүй ээ. Эмч ээ би баалаа гээл эмнэлгээр нил орилсон доо хөөрхий. Харин 2 дахь хүүхдээ төрүүлэхдээ туршлагажаад эмчээ болчлоо гэж орилсон байдаг юм. Сурсанаараа газраа сууж төмөр ороо тэвэрсээн тэвэрсэн.
– 2 дахь төрөлт анхныхаасаа аймар өвддөг юм билээ. Би бүүр яг уйлах гэснээ гэнэт сормуусаа өглөө будснаа санаад уйлаагүй ш дээ. Өвдөж үхэх гэж байж бас царай нтр дээ санаа тавьчихжээ.
– Анхны төрөлт дээр хажуу өрөөнд нэг хүүхэн ээжээ гээд л орилоод байсан юм. Тэр хүүхнийг ямар чанга орилж байна аа, би лав тэснээ гээд бодсон. Төрөлт дөхөөд өөртөө бол аажуухан л орилж байгаа ш дээ. Тэгсэн сувилагч ирээд жаахан намдуу байгаарай гэсэн
– Би анх төрөхдөө газар 4 хөллөөд байж байсан чинь эмч орж ирээд “Орон дээрээ гараач” гэхээр нь “Чадахгүй байна аа” гэсэн чинь орны бүтээлэг хуу татаж ирээд газар дэвсэж өгөөд “Ядаж энэн дээр мөлх” гэж үү.
– Анхны хүүхэд дээрээ хаалганы бариулаас зуурхаар гайгүй болчихоод тавихлээр хэцүү оригсоор байгаад тѳрөхийн ѳмнѳхийн хаалганы бариулыг эвдцэн шүү
-Больё оо, одоохондоо төрөхгүй байя аа гээд эмчийгээ тэвэрч уйлсаан. Төрөхийн орон дээр авираад л гарна, өргөөд буулгачихна. Авираад гарахаар өргөөд буулгаад. Уг нь тэрэн дээр гарчуул арай дээрдээд байгаа байхгүй юу. Сүүлдээ эмчдээ шоолуулаад бүлцээнээ болтлоо уйлсан даа.
– Анхны хүүхэд дээр бүр аймар өвдөөд нэг мэдсэн карантны усанд толгойгоо дүрээд сувилагчид загинуулаад. Бүр хүчтэй өвдөхөд нь ерөөсөө болъёоо эмчээ буцааяаа хүүхэдтэй болохоо болъёоо гээд л орилоод байсан. Эмч нар үгүй мөн амар юм ярих юм аа гээд л хоорондоо инээлдээд.
– 2009 онд охиноо төрүүлэх гээд 3р төрөхөд очсон байдгымаа. Яг төрөх гээд өвдөөд төмөр орны толгой зуураад мөлхөөд хавиар нэг, шалаар нэг. Тэр үед хүүхдүүдээ тэвэрсэн 3-4 хүүхнүүд коридорт шоолоод байсын, би ч өвдөлтөндөө ямар зэвүүн муухай хүмүүc вэ? гэж бодсон байдгын. Маргааш нь төрчихөөд өөрөө яг тийм vйлдэл хийсэн байдгымаа гэж, Үнэгvй хошин шог
– Аймаар өвдөж өвдөж төрсөний дараа эмч за дахиж төрмөөр байна уу?
– үгүй ээ. Дахиж хэзээ ч төрөхгүй. Нөхөртэйгээ ч унтахгүй гэж хэлээд одоо 3 дахиа төрөх гээд сууж байна даа.
– Ингэж аймаар өвдөөд байхдаа яахав дээ. Худлаа ухаан алдаад унасан дүр үзүүлвэл хагалгаа хийчих болов уу. Яаж эвтэйхэн ухаан алдах уу л гэж бодож байсан даа.
– Сумынхаа эмнэлэгт дөнгөж төрчихөөд орон дээрээсээ буугаад хүүхдээ тэврээд эмнэлгээс гарч яваад хамаг амьтны сүнсийг нь зайлтал айлгаад буцаж хөөгдөөд орж байсым даа. 16настай анхны төрөгч надад хэн ч наанаа хэвтэж бай босож болохгүй гэж хэлээгүй юм чинь сайн байна одоо болчлоо гээд байсын би яаж мэдхийн одоо тэр сайхан залуу маань ээжтэйгээ цуг өтөлж байна даа.
– Би ёстой хөөрхөн өвдсийн ш дээ. Даавуугаа бие нүүрээрээ битүү нөмрөөд л юу ч харахгүй чимээгүй уйлсан байдын. Ааштай хүн цаг нь тулахаар намбатай байдаг гэж үнэн юм билээ
– Би мөлхсөн. Уйлсан, үхмээр санагдсан. Төрөх ор луу гарах замд өвдсөн. Гэдсээ тэврээд тэр өндөр орон дээр нь босоод зогссон. Намайг буудаад алчих гэж хэлээд загнуулсан. Дараа нь эхэс гаргах гээд гэдсэн дээр дарсан эх баригчаа өшиглөсөн.
– Эмч за дүлээрэй миний охин толгой нь гарлаа гэхээр нь би “Тэгээд татаад аваач” гэсэн чинь “Битгий тэнэгт тэгээд үсдэх юм уу” гэж авсан.
– Төрөх гээд орны толгой түшээд зогсож байгаад өвдөөд үхлээ хатлаа гээд орилж янз бүрийн хөдөлгөөн хийж байгаад төмөр орны толгойных нь завсраар толгойгоо хийчихсэн. Тэгээд толгойгоо ч гаргаж чадахгүй төрж ч чадахгүй өвдөөд бас шарандаа нөхрийнхөө нэрийг хэлээд алнаа чамайг гээд уйлсан гэж байгаа.
– Аймаар өвдөөд коридороор алхаж байсан чинь жижигхэн цонхоор нөхөр цухуйгаад “Яаж байна хайр аа” гэнэ ээ. Уур хүрээд үг хэлэх гэсэн тэнхэл байдаггүй. Салаавч гаргачихаад яваад өгсөн.
– Анхан төрөгч юу ч мэдэхгүй төрөх хугацаа болоод эмнэлэгт хэвтсэн юм. Эмч үзээд л байсан. Тэгсэн гэнэт өвдөөд л эхэллээ шүү. Би ч сүртэй хашгираад л эмчээ төрлөө яг төрлөө гээд л, сувилагч нь аягуу сонин царайлаад л төрөх өрөөрүү хөтөлж ороод л эмчээ дуудав . Тийм ч аймар өвдөөд байгаа юмгүй шүү ашгүй дээ амархан юм байна гээд хэвтэж байсан.
Ээлж солигдоод өөр эмч сандарч орж ирээд л бээлий , хормогч өмсөөл заа дүл дүл л гэжийн. Дүлээл дүүрэн ус цацраал бүр оргилоод хэцүүдлээ . Заа хүүхдийн ус гардаг гэсэн гэж бодоод л улам хүчтэй дүлээд л. Эмч л хүүе хүүүүе хүүүшээ гээд л үг ч хэлэх чөлөөгүй хойшлоол гараа өмнөө бариал усаар байлдаад эсэргүүцэж байгаан шиг л хамгаалаал хашгираад байдаг. Тэгээд ус ч дуусчих шиг боллооо. Өвдөлт ч намдчихлаа.
Эмч: Чи чинь шээгээгүй байсан юм уу ??? гэдэг
Би: Юу??? Би шээгээд байгаам уу ??? (үнэн голоосоо ичиж билээ) Төрөх болооч үгүй байсан юм билээ.
– Би эхнэрээ төрөхөд хажууд нь байхдаа сандрахдаа өмдөндөө дусаацан ш дээ. Хэн ч мэдээгүй л дээ. Эхнэр тэрүүгээр нэг юм болоод, би өмдөндөө бас тэрүүгээр нэг юм болоод баларсан.
– Нөхөр залгаж байна. Уур хүрээд хэлэх муу үг олдоггүй. “Чи өөрөө төр мэд үү. Муу хөлнийхөө хуруун дээр үстэй новш минь” гэж билээ.
Эх сурвалж: zaag.mn