2020-03-11

“Бадрах Энержи ХХК” хэвлэлийн мэдээ

Улаанбаатар хот, 2020 оны 3 дугаар сарын 11 2020 оны 3 дугаар сарын 8-ны Ням гарагт тус компанийн ажилтанд COVID-19 вирусын халдварын шинж тэмдэг илэрснийг Монгол Улсын Онцгой комисс болон холбогдох бусад газарт нэн даруй мэдээлсэн болно. Монгол Улсад байнгын оршин суух эрхтэй, 57 настай Франц Улсын иргэн тус ажилтан нь эх орондоо зорчоод, Монгол […]

2020-03-11

“Петровис” групп 15 сая төгрөгийн өртөг бүхий шатахууны талон гардуулав

Дэлхий дахинаа шинэ коронавируст халдварын (Covid-19) тархалт өргөн хүрээнд дэгдэж, манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах эрхэм үйлсийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа улсын, нийслэлийн болон аймгийн онцгой комисст “Петровис” группын хамт олны зүгээс 15 сая төгрөгийн өртөг бүхий шатахууны талоныг хандивлалаа. Энэ үеэр төр засгийн байгууллагууд, аж […]

2020-03-11

1800-1105 тусгай дугаарын утсыг нэмэлтээр ажиллуулж эхэллээ

Шинэ коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн утсанд иргэд ихээр холбогдон хэт ачаалал үүсгэж бусад яаралтай мэдээлэл, дуудлага хүлээн авах боломжгүй байна. ~1800-1105 тусгай дугаарын утсыг нэмэлтээр ажиллуулж эхэллээ~ Иймд гамшгийн нөхцөл байдлын мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаг үеийн холбогдолтой мэдээллийг хүргэх тусгай дугаарыг […]

2020-03-11

ДАРХАН: Эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах чиргүүлтэй боллоо

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зөөвөрлөж, тээвэрлэх зориулалт бүхий нэг голтой чиргүүлтэй боллоо. Тус чиргүүл нь 2.8м урт, 1.8м өргөн, 1 тн даацтай бөгөөд үүрэг гүйцэтгэх үед шаардлагатай хөдөлмөр хамгааллын хувцас, аврах багаж хэрэгслийг хийх хоёр хайрцагтайгаас гадна хүн, мал, […]

2020-03-11

ЕТГ-аас зайнаас ажиллах боломж бүрдүүлэхийг уриаллаа

Ерөнхийлөгчийн Тамгын газраас ажилчдадаа цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломж бүрдүүлж өгөхийг уриалж байна. Шинэ коронавирусний халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан, мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын онцгой комиссоос өмчийн хэлбэрийг үл харгалзан албан байгууллагын зарим ажилтан, албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ […]

2020-03-11

Италид буй Монголчуудыг энэ сарын 11-ний өдөрт багтаан ЭСЯ-тай холбогдохыг анхааруулав!

Итали Улсын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээр тус улсын бүх газар нутаг, засаг захиргааны нэгжийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийн арга хэмжээ, бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл зогсоохоор болсон. Уг шийдвэр гарсантай холбогдуулан Итали улс дахь Монгол Улсын ЭСЯ иргэддээ хандан зөвлөмж, анхааруулга гаргасан […]

2020-03-11

Хоёр хүүхдийн аав, 57 настай Франц иргэнийг эрүүл болгохын төлөө ажиллаж байна

Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан, шинэ коронавирусийн халдвартай болох нь эхний шинжилгээгээр тогтоогдсон Франц улсын иргэнийг Улаанбаатарт өнөөдөр /2020-03-11/ өглөө авчирсан байна. Түүнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээг эхлүүлээд байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр “Хоёр хүүхдийн аав 57 настай Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ […]

2020-03-11

Албан шаардлага биелүүлээгүй тохиолдолд ТОРГУУЛЬ тооцно!

Дэлхий нийтэд тархаж буй шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Монгол Улсын төрийн байгууллагуудаас хорио цээрийн дэглэм тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээр дурдсан хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэд тогтоосон шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлж, зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэв зөрчсөн тохиолдолд хуульд […]

2020-03-11

Зах, супермаркетуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний зорчсон, байрласан газруудыг нарийвчлан тогтоож, хавьталд орсон иргэдийг илрүүлэн эрүүл мэндийн тандалт судалгаа шинжилгээнд хамруулахыг хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо. Мөн энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн […]