ДАРХАН: Эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах чиргүүлтэй боллоо

844
awrah-ajillagaa-chirguul
Эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах чиргүүлтэй боллоо

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зөөвөрлөж, тээвэрлэх зориулалт бүхий нэг голтой чиргүүлтэй боллоо.

Тус чиргүүл нь 2.8м урт, 1.8м өргөн, 1 тн даацтай бөгөөд үүрэг гүйцэтгэх үед шаардлагатай хөдөлмөр хамгааллын хувцас, аврах багаж хэрэгслийг хийх хоёр хайрцагтайгаас гадна хүн, мал, амьтны гоц халдварт өвчний үед ариутгал, халдваргүйжилтийн бодис уусмалыг зөөвөрлөх зэргээр ашиглах боломжтой юм.

Мөн цас, шаварт суусан автомашиныг чирэх, татах, гал түймэр, болзошгүй техникийн холбогдолтой ослын үед өндөр барилгаас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулахад ашиглах боломжтой болжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу