Хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдлээ
“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, 2019 оны 12 сарын 1 –нээс улс орон даяар даатгалын гэрээ бүхий 1000 гаруй эмийн сангаар дамжуулан олгохоор боллоо. Энэ жилийн хувьд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах эмийн үнийн хөнгөлөлтөд 34,9 тэрбум төгрөгийг зарцуулна. […]