БАХАРХАЛ: Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

1386
eson-holt-tsagaan-tug-01
Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ.

Их цагаан тугийг Төрийн ордноос Д.Сүхбаатарын талбайд залав. Есөн шарга морьт цэрэг Их тугийг цэнгүүлэн Төрийн ордныг нар зөв гороолов. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид хүндэтгэлийн ая эгшиглүүлэв.

~Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв~

Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг юм. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэдэг гэсэн утгаар нь монголчууд бэлгэшээж ирсэн.

Чингис хаан Их Монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийг манлайн дэл сүүлээр хийсэн юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу