2021-04-22

Маргаашнаас 120 цэгт вакцинжуулах ажил эхэлнэ

Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2021 оны 4 дүгээр сарын 23 өдрөөс үргэлжлүүлэхээр болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. ~Маргаашнаас 120 цэгт вакцинжуулах ажил эхэлнэ~ 2 дахь тунгийн хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт […]

2021-04-22

“ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАД” танин мэдэхүйн цуврал видео

Улаанбаатар хотын музейгээс Улаанбаатар хотын түүхийн чиглэлээр танин мэдэхүйн богино хэмжээний подкаст, бичлэг хийж, олон нийтэд хүргэв. Энэ хүрээнд хүүхэд, залуус, иргэдэд хотын түүх, соёлыг сурталчлан таниулах, нийслэл хотоороо бахархах үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор “ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАД” танин мэдэхүйн цуврал видеог бэлтгэжээ. Энэхүү цувралын эхний гурван дугаар Улаанбаатар хотын музейн цахим хуудас, юүтүб суваг, […]

2021-04-22

СЭРЭМЖИЛ: Усанд осолдсон иргэдийн цогцсыг гаргаж байна

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлага 2021.04.21-ний өдрийн 20:23 цагт ирсэн байна. ~Усанд осолдсон иргэдийн цогцсыг эрэн хайж байна~ Амь эсэн мэнд үлдсэн иргэд, Ү/38 настай, эрэгтэй/, Б /16 настай, […]

2021-04-22

ХЭНТИЙ. Хүнсний хомсдолд орсон 400 иргэнд ТУСЛАМЖ үзүүлнэ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн байдлын зэрэгт шилжсэн, хатуу хөл хорио тогтоосон энэ цагт аймгийн Улаан загалмайн хорооноос ковидын халдварын тохиолдол бүртгэгдсэн Хэрлэн, Бор-Өндөр, Дэлгэрхаан Цэнхэрмандал сумын зорилтот бүлгийн 400 өрхөд нэг удаагийн хүнсний тусламжийг удахгүй олгох юм байна. Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 22,8 сая төгрөгийн үнэ бүхий өргөн хэрэглээний хүнсний 8 нэр төрлийн 400 багцыг дээрх […]

2021-04-22

2021.04.22. Ковидын халдвараар 5 хүн нас барснаар, нийт нас баралт 61 боллоо!

ЭМЯ-наас коронавируст халдварын ээлжит мэдээллийг хүргэж байна. Коронавируст халдвараар 5 хүн нас барж нийт нас баралтын тоо 61 боллоо. Ковид-19-өөс шалтгаалсан нас баралтын тухай мэдээлллээс дурдвал, 90 настай эмэгтэй 04.21-нд онош нь батлагдсан 48 настай эрэгтэй 04.13-нд онош нь батлагдсан 72 настай эмэгтэй 04.13-нд онош нь батлагдсан 61 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдсан 60 […]

2021-04-22

Коронавируст халдварын 1328 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1328 хүнд халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1245 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт, гурав нь зөөвөрлөгджээ. ~Коронавируст халдварын 1328 тохиолдол шинээр бүртгэгдлээ~ Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 26 692 болж байна. Сүүлийн 24 цагт 426 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн […]

2021-04-22

Байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлах “Эх дэлхийн өдөр” тохиож байна

Өнөөдөр бол байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах “Эх дэлхийн өдөр”тохиож байна. Энэхүү өдрийн анхлан 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ноос тэмдэглэж ирсэн бөгөөд одоо 193 орны хэдэн тэрбум хүн тэмдэглэн өнгөрүүлж байна. ~Байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлах “Эх дэлхийн өдөр” тохиож байна~ 1969 онд Сан Франциско хотноо болсон UNESCO-гийн бага хурлын үеэр энх […]

2021-04-22

“Астразенека” вакцины 50.400 тунг хүлээн авлаа

Монгол улс “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд “ковид-19” цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу Астразенека вакцины ээлжит 50,400 тунг өчигдөр хүлээн авчээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хаягаар мэдээлсэн юм. ~”Астразенека” вакцины 50.400 тунг хүлээн авлаа~ Вакциныг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчирсан ба […]

2021-04-22

13 байршилд цахимаар газрын дуудлага худалдаа зохион байгуулав

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/100 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд дөрөвдүгээр сарын 21-ний 09:00-15:21 цагийн хооронд 13 байршилд дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгууллаа. 13 байршлаас найман байршилд 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цахимаар оролцох хүсэлт ирүүлжээ. Тус найман байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 514.1 сая […]

2021-04-22

ФОТО: Нийслэл хот өнгө нэмлээ

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр зам засвар, арчлалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 17-19-ний хооронд гүүрэн гарцуудын гадна, дотор шилэн фасад, замын хайлс, хашаа тоноглолуудыг бүрэн угааж, цэвэрлэв.