СЭРЭМЖИЛ: Усанд осолдсон иргэдийн цогцсыг гаргаж байна

402
usand-osoldson
Усанд осолдсон иргэдийн цогцсыг эрэн хайж байна

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлага 2021.04.21-ний өдрийн 20:23 цагт ирсэн байна.

~Усанд осолдсон иргэдийн цогцсыг эрэн хайж байна~

Амь эсэн мэнд үлдсэн иргэд,

  • Ү/38 настай, эрэгтэй/,
  • Б /16 настай, эрэгтэй/,
  • А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан бөгөөд

Амь эрсэдсэн иргэд,

  • Т /62 настай, эрэгтэй/,
  • Ц /50 настай, эрэгтэй/,
  • Г /нас тодорхойгүй, эрэгтэй/,
  • У /38 настай, эмэгтэй/,
  • У /32 настай, эмэгтэй/,
  • Б /8 настай, эмэгтэй/,
  • А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж 2021.04.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Улмаар 2021.04.21-ний 09:36 цагт Ц 50 настай, эрэгтэй, 10:00 цагт А 5 сартай, эмэгтэйн цогцсыг гаргаад байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу