ЗАСГИЙН ГАЗАР. Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг 2-р улиралд барина

Өнөөдрийн /2021-04-07/ Засгийн газрын ээлжит хуралдаанд хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэл өглөө. Хуралдаанаар Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн барилгын ажлыг хоёрдугаар улирлаас эхлүүлэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. ~Тавантолгойн нүүрс […]

ЗАСГИЙН ГАЗАР. Протез, ортопед, тусгай хэрэгслийн үйлдвэрлэлийг санхүүжүүлнэ

    Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үйлдвэрлэлийг дэмжихээр болжээ. Үүний хүрээнд “Дэл Оюу Дөл” компанийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт тодорхой хэмжээний хөрөнгийг эргэн төлөх нөхцөлтэй олгохоор болсон байна. “Эрхэм чанар” үйлдвэр нь олон улсын жишиг, стандартад нийцсэн протезийн үйлдвэр, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний […]

2021-04-07

Хүүхдийнхээ ‘TikTok’-ийн цахим хэрэглээнд хяналт тавина уу

Монгол Улсад TikTok нийгмийн сүлжээний хэрэглээ ихсэж байгаа тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, энэ төрлийн эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлнэ үү. “DIGITAL WELLBEING” тохиргааг ашиглах заавар: Хэрэв та хүүхдийнхээ TikTok аппликейшн ашиглаж байгаа хугацаанд санаа зовж байгаа бол Digital Wellbeing тохиргоог идэвхжүүлснээр хүүхдийнхээ дэлгэц ашиглаж байгаа цагийг зохицуулж […]

2021-04-07

Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

Дэлхийн эрүүл мэндийн өдөрт зориулж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ. “2021 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Илүү шударга, эрүүл дэлхий ертөнцийг бий болгон эрүүл мэндийн тэгш байдлыг хангах” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улс Үндсэн хуулиндаа хүн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй хэмээн хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийг ханган хүн амд эрүүл […]

2021-04-07

Вакцины гэрчилгээ олгох ЦАХИМ үйлчилгээ хэвийн явагдаж байна

Монгол Улс Засгийн газар “Ковид-19” халдварын урьдчилан сэргийлэх вакциныг иргэддээ 2021 оны хоёрдугаар сараас хийж эхэлсэн билээ. Вакцинжуулах үйл ажиллагааг ЭМЯ-наас зохион байгуулан, бүх үйл явцыг бүрэн цахимжуулан ажиллан байна. Үүний дагуу иргэд өөрийн хийлгэсэн вакцины талаар бүрэн мэдээлэл, үйлчилгээний байгууллага, албан байгууллагууд үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ вакцин хийлгэж дархлаа тогтсон эсэх талаар цахим хэлбэрээр шуурхай авах […]

2021-04-07

Өндөр хүчдэлээс үүссэн оч, гал авалцах шалтгаан болов!

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 07-ний өдрийн 11:00 цагийн орчимд Цахилгааны үелзлээс болж, оч үсрэн нийслэлийн иргэдийн өмч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ галд өртөх шахсан байна. Хэт өндөр хүчдэлээс үүдэн үсэрсэн оч нь хуурайшилт ихтэй хаврын улиралд гал авалцах шалтгаан болж, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун болон хойд хэсгүүдэд гал авалцлаа. ~Өндөр хүчдэлээс үүссэн оч, гал авалцах […]

2021-04-07

Ойрын хавьтал болсон бол вакцин хийлгэх хугацаагаа ХОЙШЛУУЛНА

    Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ын утсанд иргэдээс ирүүлсэн тусгаарлах байртай холбоотой нийтлэг асуултад УОК-ын Шуурхай штабаас хариулж байна. Шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрийн батлагдсан тохиолдлын өөрийн хүсэлтийг харгалзан үзэж, гэрт нь 10 хоногт тусгаарлана. Тусгаарлалтын хугацааг дуусгах шийдвэрийг хяналтын эмч гаргах юм. Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад байх нөхцөлийг үнэлж, 10 хоног […]

2021-04-07

ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ

ЭЕШ-ын бүртгэл цахимаар явагдаж байгаа билээ. Тодруулбал, 2021 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан https://eyesh.eec.mn/ цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас”-ны “Хэвлэх” гэсэн хэсэгт дарж бүртгэлийн хуудсаа хэвлэн авах юм. Хэвлэж авсан бүртгэлийн хуудас дээрээ тухайн сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулна. ~ЭЕШ-ын […]

2021-04-07

8.4 мянган тонн үрийг тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өгнө

Энэ жилийн тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5.4 мянган тонн, Улсын нөөцийн салбараас 3 мянган тонн нийтдээ дотоодоос 8.4 мянган тонн үрийг зохих журмын дагуу тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно. Түүнчлэн улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан 4 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулж […]

2021-04-07

ЭМЯ: “Ковид-19”-ын халдвар 575 тохиолдлоор нэмэгдлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. /2021-04-07/ Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 575 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12,226 болж байна. Илэрсэн халдвараас 456 нь Улаанбаатар хотод, 113 нь орон нутагт бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний […]