ЭМЯ: “Ковид-19”-ын халдвар 575 тохиолдлоор нэмэгдлээ

452

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. /2021-04-07/

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 575 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12,226 болж байна.

Илэрсэн халдвараас 456 нь Улаанбаатар хотод, 113 нь орон нутагт бүртгэгдээд байна.

Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 6,912 боллоо. Халдварын улмаас 2,480 хүн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн 2,186
Хүндэвтэр 317
Хүнд 70
Маш хүнд 10 хүн байна.
Мөн өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт бүртгэгджээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу