2021-04-02

12 дугаар ангийн сурагчдад танхимын давтлага өгнө

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөхөөр болжээ. Гэхдээ зөвхөн ЭЕШ-д орох хичээлүүдээрээ давтлага авах бөгөөд халдвар хамгааллын чиглэлээ баримталж, нэг ангид цөөн тооны сурагч хичээллэх, хүн хоорондын зай барих зэрэг зохицуулалт хийх аж. ~12 дугаар ангийн сурагчдад танхимын давтлага өгнө~ Түүнчлэн коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан давтлагыг […]

2021-04-02

Орон нутагт ажиллах тариаланчид PCR шинжилгээ, АОК-ын тодорхойлолтын хамт нэвтэрнэ

“Ковид-19” халдварын эрсдэл үүсээд байгаатай холбогдуулан хөдөө орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчийг 4 дүгээр сарын 3-17-ны хооронд вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулна. Хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланчид, ногоочид, зөгийчид, техник […]

2021-04-02

“Улаанбаатар Смарт карт” компанид аудит оруулна гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өнөөдөр /2021-04-02/ нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж байгаатай танилцлаа. Энэ үеэр авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж өгөөгүйгээс нийтийн тээвэр түгжрэлд орж, автобус хоорондын зай холддог гэдгийг автобус компанийнхан […]

Нэг тэрбум төгрөгийн хувьсах зардлыг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсрол сургалтын байгууллагад цар тахлын үед сургалтын төлбөрийн уян хатан зохицуулалт хийх, хөнгөлөлт үзүүлэх боломж болон хувьсах зардал олгох судалгаа, санал дүгнэлтэд үндэслэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт […]

2021-04-02

Нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийхийг үүрэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр “КОВИД-19” цар тахлын нөхцөлд байдалд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн халдвар хамгаалал болон тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж тодорхой үүрэг чиглэлүүд өгөв. Энэ хүрээнд “Эрдэмтранс” ХХК-ийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус өглөө баазаасаа хөдлөхийн өмнө бэлтгэл […]

2021-04-02

“Ковид-19” халдварын улмаас 58 болон 66 настай эмэгтэй НАС БАРЛАА

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дахин хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Коронавируст халдварын улмаас нас барсан хоёр хүн 58 болон 66 настай өвчтөн байсан. Ингэснээр Монгол Улсад COVID-19-ийн шалтгаант нас баралт 10 болон бүртгэгдэж байна. Сүүлийн үед өвчлөл нэмэгдэхийн хэрээр биеийн байдал нь хүнд болон маш хүнд […]

2021-04-02

ЭМЯ: Коронавируст халдварын тохиолдол 486-гаар нэмэгджээ

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 486 хүний сорьцод коронавируст халдвар илэрчээ. /2021-04-02/ ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, ЗӨСҮТ, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж буй явуулын лаборатори, НЭМҮТ, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, БЗД, СХД, СБД, Дархан, Ховд, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Архангай, Орхон аймгийн 21 лабораторид нийт 11 846 хүнд […]

2021-04-02

Өнөөдөр Олон улсын хүүхдийн номын өдөр

Олон улсын хүүхдийн номын өдөр өнөөдөр тохиож байна. 1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг Олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ. Ханс Кристиан Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотноо төрсөн байна. ~Өнөөдөр Олон улсын хүүхдийн номын өдөр~ Түүний зохиолоос дурдвал “Нугасны […]

2021-04-02

Иргэд хулгайн замаар шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас хот хооронд зорчихтой холбоотой зарим зүйлийг тодрууллаа. -Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа вэ? – Зөвхөн хүндэтгэх үзэх буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх болон уул уурхайн ээлж солилцох ажилчдыг ПСР шинжилгээ, тухайн […]

2021-04-02

Хилийн чанадад буй Монгол иргэдэд туслах сангаас 66 иргэнд туслалцаа үзүүллээ 

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа. Энэ удаагийн хурлаар хилийн чанадад нас барсан 2 иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй 3 иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх, цар тахлын […]