“Ковид-19” халдварын улмаас 58 болон 66 настай эмэгтэй НАС БАРЛАА

521
nas-baralt
"Коронавирус"-т халдварын улмаас 58 болон 66 настай эмэгтэй НАС БАРЛАА

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Б.Ууганбаяр,

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дахин хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Коронавируст халдварын улмаас нас барсан хоёр хүн 58 болон 66 настай өвчтөн байсан. Ингэснээр Монгол Улсад COVID-19-ийн шалтгаант нас баралт 10 болон бүртгэгдэж байна.

Сүүлийн үед өвчлөл нэмэгдэхийн хэрээр биеийн байдал нь хүнд болон маш хүнд хүний тоо ихсэж байна. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал ч эрс нэмэгдэж байна. Тиймээс иргэд халдвараас сэргийлэх бүхий л боломжийг ашиглах шаардлагатай байна” гэсэн юм.

Монгол Улсад коронавирусийн халдвартай үедээ нас барсан тохиолдол өнөөдрийн байдлаар нийт 14 болоод байна. Үүнээс 10-ыг нь коронавирусийн шалтгаант нас баралт гэж ЭМЯ үзэж байгаа бол 4 нь халдвар авсан ч архаг хууч өвчний улмаас нас барсан тохиолдол юм.

Одоогоор 1,990 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал,

  • Маш хүнд-8
  • Хүнд-37
  • Хүндэвтэр-232
  • Хөнгөн-1,713 хүн байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу