2020-11-21

Эмнэлэг, тусгаарлах байр, оношилгооны төвийн 2201 кг аюултай хог хаягдлыг устгажээ

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 963 ажилтан гүйцэтгэж байна. Өнөөдрийн /2020.11.21/ байдлаар 153 удаагийн рейсээр 715 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ. Эмнэлгийн аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалыг хоёр компанийн 31 ажилтан, дөрвөн машинаар эрүүл мэндийн байгууллага, тусгаарлах байр, оношилгооны төвүүдийн 2201 кг аюултай хог хаягдлыг устгасан байна. Мөн золбин нохой, муур […]

2020-11-21

Өчигдрийн байдлаар хотоос 1672 тээврийн хэрэгсэл, 3452 зорчигч гарсан байна

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх есөн товчоогоор нэвтэрсэн 1448, […]

2020-11-20

Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдэд хүргэх анхааруулга

Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байна. Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаар гэрээсээ гарсан бол 1 цагийн дотор гэртээ буцаж ирнэ. Зөвхөн гэр бүлийн нэг гишүүн ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнсээ худалдаж авна. Хүнсний дэлгүүр эмийн сангаар үйлчлүүлэхдээ хүн хооронд 1.5-2 метрийн зай барина. Иргэд зорчих үедээ […]

2020-11-20

Зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 1612 ажилтан гүйцэтгэж байна

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 1612 ажилтан гүйцэтгэж байна. Өнөөдрийн /2020.11.20/ 09:00 цагийн байдлаар 154 удаагийн рейсээр 825 тонн хог хаягдал, цас цэвэрлэж, тээвэрлэжээ. Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 126 золбин нохой, муурыг устгасан байна. Харин аюултай хог хаягдлын тээвэр үйлчилгээний хоёр компани аюултай болон эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах ажлыг гүйцэтгэж байгаа аж. НЗДТГ-ЫН […]

2020-11-18

Замын хөдөлгөөнд оролцох хүмүүсийг цахим хэлбэрээр хянана

Монгол Улсын Ерөнхий сайд, салбарын сайдууд, Монголбанкны ерөнхийлөгч болон Нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар “Улаанбаатар хот 1.6 сая иргэн бий. Тэг зогсолт хийх боломжгүй. Улсын зүрх болсон эрчим хүч, дулааны шугам гээд бүх юм эндээс хөдөлж байгаа тул тэг зогсолт хийхгүйгээр 90 хувьд барих зорилт тавьсан” гэв. Иргэдийн […]

2020-11-16

Хөл хориог 14 хоног сунгалаа

Монгол улсад дотооддоо анх батлагдсан тохиолдол гарснаас хойш УОК тав хоногийн хөл хорио тогтоосон. Гэвч батлагдсан тохиолдлууд нэмэгдсээр байгаа тул хөл хориог сунгах шаардлага гарч болзошгүй байгааг албаныхан ийн хэлж буй. ДЭМБ-аас  14 хоногоор сунгах зөвлөмжийг өгсөн. Тэгвэл зөвлөмжийн дагуу ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах санал оруулж байгааг Эрүүл […]

“Номын баяр 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр” тэмдэглэх тухай 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор “Номын баяр 2020” арга хэмжээг 09 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор зохион байгуулж байна. Ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, ЗГХА Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн […]

2020-09-05

Б.Отгонсүх: Нийтийн тээврээр маскгүй зорчихгүй байхыг анхааруулья

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр буюу есдүгээр сарын 04-ний өдөр нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, орлогч дарга Х.Булгаа болон тус газрын Хяналт шалгалтын хэлтсийнхэнтэй нийтийн тээврийн үйлчилгээ, цаг үеийн асуудлаар хуралдаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “Нийслэлд 600-650 мянган иргэн нийтийн тээврээр зорчиж байна. Нийтийн тээврээр зорчиж буй зорчигчдын […]

О.ГАЛТ-ОЧИР ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ

Хүн бүрийг эмчилдэг эмч болно хэмээн аавдаа хэлдэг байсан бяцхан хүү өдгөө цусны ховор төрлийн өвчинтэй тэмцэн эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Тодруулбал, 3 нас 7 сартай О.Галт-Очир хүү 2020 оны 08 сары 20-нд “Хор төлгүйжилтийн цус багадалт буюу Апластическая анемия” гэсэн хүнд оноштой эмчилгээнд орсон ч энэ өвчин Монгол улсад эмчлэгдэх боломжгүй учир Турк […]

2020-09-03

Дарь-Эхийн авто замын хучилтын ажил эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны авто зам засвар, шинэчлэлтийн ажлын хучилтын ажлыг эхлүүлж, газар дээр нь ажиллалаа. Зам засварын ажлыг наймдугаар сард гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүсчээ. Мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны […]