Хөл хориог 14 хоног сунгалаа

460

Монгол улсад дотооддоо анх батлагдсан тохиолдол гарснаас хойш УОК тав хоногийн хөл хорио тогтоосон. Гэвч батлагдсан тохиолдлууд нэмэгдсээр байгаа тул хөл хориог сунгах шаардлага гарч болзошгүй байгааг албаныхан ийн хэлж буй.

ДЭМБ-аас  14 хоногоор сунгах зөвлөмжийг өгсөн. Тэгвэл зөвлөмжийн дагуу ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах санал оруулж байгааг Эрүүл мэнд сайдын зөвлөлийн хуралд тодотгожээ.

Одоогоор Улаанбаатарт бүртгэгдсэн голомтот халдварын тоо ес,  харин Сэлэнгэд гурван хүнээс коронавирус илрээд байгаа билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу