2020-08-04

Тахилтаас авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил эхэллээ

2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүлээд байна. ~Тахилтаас авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил эхэллээ~ Төслийн хүрээнд 1,56 км урт, 14м өргөнтэй зорчих хэсэг /4 эгнээ/, 2 талдаа 1.0м өргөн ногоон байгууламж, 2.25м өргөн явган […]

2020-08-04

Байгаль хамгаалагчдаа машин, мотоциклоор хангана

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрөөр байгаль хамгаалагчдаа машин, мотоциклоор хангах шийдвэр гаргалаа. Мотоцикл, машин өгөх хуваарь 1. Сав газрын захиргаад 2. Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа 3. Говийн бага ДЦГ-ын хамгаалалтын захиргаа 4. Говийн их ДЦГ-ын “А” хэсгийн Говийн их ДЦГ-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа 5. Говь гурвансайханы БЦГ-ын хамгаалалтын […]

2020-08-04

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэгдэв

Соёлын сайд С.Чулуун, Дэд сайд М.Батбаяр нар “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Өнөөдрийн байдлаар тус музейн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байгаа ч интерьер, экстерьер болон дотор шугам сүлжээний төлөвлөлтийн зарим шийдэл хүлээгдэж байгаагийн зэрэгцээ гадаадаас импортоор оруулж ирэх материалын захиалга хүлээгдэж, улмаар барилга угсралтын ажил […]

2020-08-04

Аялагчид үерийн аманд отоглож хоноглохгүй байхыг анхааруулав

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн 5 хоногийн мэдээллээр 4-нд нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, […]

2020-08-04

“Хавхгүй нийслэл 2020” эрчимжүүлсэн хяналт эхэллээ

Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна. Манай орны зарим сумдад тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсэд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтныг хавх, урхи ашиглан барьж гэмтээх, хууль бусаар агнах зөрчил дутагдлыг илрүүлэх, […]

2020-08-04

Гол, усанд осолдохоос сэргийлэх самбаруудыг байршуулав

Гол, усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд томоохон гол, нуурын эрэг дагуу гол, усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна. ~Гол, усанд осолдохоос сэргийлэх самбаруудыг байршуулав~ Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэд, олон нийтийн ихээр амарч […]

2020-08-04

Чингэлтэй дүүрэгт насан туршийн боловсролын төв баригдлаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт 12/24 харьцаатай төмөр бетон хийцтэй, 1440 метр ашигтай талбай бүхий 5 давхар Насан туршийн боловсролын төв баригдаж, ашиглалтад орж байна. 2020 оны 8 сарын 3-ны өдөр Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л. Болортунгалаг болон мэргэжилтнүүд тус төвд ажиллалаа.

2020-08-03

Тоосгон гарааш, төмөр чингэлэгүүдийг албадан буулгаж газар чөлөөлөв

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэд болон 136 цэцэрлэгээс удаа дараа ирүүлсэн гомдлын дагуу 22Б байрны зүүн талд байрлах 15 тоосгон гарааш, гурван төмөр чингэлэгийг албадан буулгаж газар чөлөөллөө. Тус хороо нь барилгажилт ихтэй, хүн ам шигүү суурьшсан, хүүхэд тоглох, хөгшид нарлаад суух нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж байхгүй. ~Тоосгон гарааш, төмөр чингэлэгүүдийг албадан […]

2020-08-03

“Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” дэлхийн долоо хоног эхэллээ

Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү […]

2020-08-03

Сайншанд-Хамарын хийд чиглэлийн 5.2 км түр зам нээгдэв

Сайншанд-Хамарын хийд чиглэлийн 5,2 км түр зам тавих ажлыг “Дорноговь-АЗЗА” ТӨХК хийж гүйцэтгэн, өнгөрсөн Ням гариг (2020.08.02)-т ашиглалтад оруулсан байна. Тус чиглэлд зорчигчид авто зам дагуух тэмдэг тэмдэглэгээг анхаарч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг холбогдох албанаас анхааруулжээ. Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг үeрийн усны улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл […]