Тоосгон гарааш, төмөр чингэлэгүүдийг албадан буулгаж газар чөлөөлөв

438
gazar-choloololt
Тоосгон гарааш, төмөр чингэлэгүүдийг албадан буулгаж газар чөлөөлөв

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэд болон 136 цэцэрлэгээс удаа дараа ирүүлсэн гомдлын дагуу 22Б байрны зүүн талд байрлах 15 тоосгон гарааш, гурван төмөр чингэлэгийг албадан буулгаж газар чөлөөллөө.

Тус хороо нь барилгажилт ихтэй, хүн ам шигүү суурьшсан, хүүхэд тоглох, хөгшид нарлаад суух нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж байхгүй.

~Тоосгон гарааш, төмөр чингэлэгүүдийг албадан буулгаж газар чөлөөлөв~

Хорооллын дунд байдаг ганц цэцэрлэгээ ийнхүү тоосгон гарааш, төмөр чингэлэгээр дугуйруулан хашжээ.

22Б байрны зөвхөн зүүн талд гэхэд 10-аас дээш жилийн насжилттай хуучин тоосгон гарааш 26, төмөр чингэлэг гурав байна. Хичээлийн шинэ жилээс өмнө газар чөлөөлөлт хийгдэж байгаад оршин суугчид баяртай байгаа бол гараашийн эзэд бухимдалтай байгаа аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу