ЗГ: 11 сарын 1 – ээс эхлэн соёл урлаг, спортын үйл ажиллагааг нээнэ
Арваннэгдүгээр сарын 1-н буюу өнөөдрөөс эхлэн урлаг соёл, спортын арга хэмжээг нээхээр болсон талаар Засгийн газраас мэдээлсэн. Ингэхдээ танхимын үзэгчдийн дүүргэлт 50 хувьтай байх ёстой юм. Дээрх шийдвэрийг аравдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Түүнчлэн ААН-үүдтэй хийх хариуцлагын гэрээг шинэчилж, дөрвөн төрлийн буюу улаан, улбар шар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчлэхээр болсон […]