Онлайн шатрын цомын аварга шалгаруулах олон улсын ТЭМЦЭЭН болно

374
omline-shatar-temtseen
Онлайн шатрын цомын аварга шалгаруулах олон улсын ТЭМЦЭЭН болно

Азербайжан улсын Шатрын холбооноос 2021 оны 05 дугаар сарын 07-08-нд зохион байгуулах 17 хүртэлх насны олон улсын “Tehsil cup” онлайн шатрын тэмцээнд дэлхийн шилдэг өсвөрийн шатарчид өрсөлдөнө.

Тус цомын тэмцээн 2021 оны 05-р сарын 07-нд Улаанбаатарын цагаар 22.00 цагт эхлэх бөгөөд урьдчилсан шатанд Швейцар системээр 3 минут + 2 секундын цагийн хяналттай www.tornelo.com вэбсайт дээр 9 өрөг тоглоно.

ФИДЕ-гийн 2300-гаас дээш рейтингтэй шатарчид шууд финалын шатанд тоглох бөгөөд урьдчилсан шатны тэмцээний эхний 30 байранд шалгарсан шатарчид 5 дугаар сарын 08-ны 22.00 цагт эхлэх финалын шатанд мөн 9 өрөг тоглож дүнгээ гаргана. Урьдчилсан болон финалын шатны тэмцээнүүд ганцаарчилсан хэлбэрээр зохион байгуулагдах юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу