2020-05-08

Шилдэг гурван яамны нэгээр БОАЖЯ шалгарлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон 2019 онд хийсэн ажлынхаа үзүүлэлтээр бусад яамыг тэргүүлсэн тул Засгийн газраас шилдэг 3 яамны нэгээр шалгарууж, цом, батламж олгосныг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардууллаа. Батламжид “Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн […]

2020-05-07

У. Хүрэлсүх гамшгаас хамгаалах дадлага, сургуулийн үйл ажиллагаатай танилцав

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох зорилгоор “Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг зохион байгуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж […]

Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2019 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, мөн 2020 оны төлөвлөгөөг батлах асуудлаар ярилцлаа. ~Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзав~ Монгол […]

2020-05-05

Ерөнхийлөгч Х.Баттулга УОК, СЕХ-ны гишүүдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  /2020.05.04/ Улсын онцгой комисс (УОК) болон Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүдтэй цаг үеийн асуудлаар уулзаж, ярилцлаа. Гадаадад байгаа иргэдийн асуудлаар: Коронавируст цар тахлын үед гадаадад байгаа монгол иргэдийн нөхцөл улам хүндэрч, амьжиргаа нь тасалдахад хүрсэн тул хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь авчрах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна. […]

2020-04-30

Ардчилсан нам сонгуульд оролцох “БАТЛАМЖ”-аа гардав

Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нэм, эвслүүдэд өнөөдөр, маргааш сонгуульд оролцох батламжийг нь гардуулан өгнө. Энэ удаагийн сонгуулиар 15 нам, дөрвөн эвсэл сонгуульд оролцох саналаа СЕХ-д хүргүүлж, бүртгүүлсэн билээ. Тэгвэл эдгээр намуудад өнөөдөр /2020.04.30/ 2020 оны УИХ-ын монгуульд оролцох батламжийг нь гардууллаа. Тухайлбал, Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Их […]

2020-04-30

Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбилцлыг батлав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний Лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбилцлыг батлав. ~Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбилцлыг батлав~ Тогтоол ёсоор автозамын барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт […]

2020-04-29

ЧУУЛГАН: Малчдад ноолуурын урамшуулал олгохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар COVID-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дэлхийн 213 улс оронд хурдацтай тархаж, Монгол Улсад удаа дараа нэмэгдэн бүртгэгдэж байгаа коронавируст халдвар COVID19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг […]

2020-04-28

Д.Сарангэрэл: Намайг сүрдүүлж, олон сая төгрөг нэхлээ, би татгалзсан

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэлийг сүрдүүлж олон сая төгрөг нэхсэн талаар тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ. Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, “Өнөөдөр уг нь “сөрөг” мэдээлэлтэй сайхан өдөр байлаа /2020-04-27/. Гэвч та бүхэндээ хэлэх зүйл хувь хүний хувьд байна. Өмнөх парламентад 11 эмэгтэй сонгогдож бид нам харгалзахгүй хамтран ажилласан билээ. 4 жил нэг “ангид” байсан […]

2020-04-28

“Эрдэнэс-Тавантолгой майнинг” компанийг татан буулгав

Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны Даваа гаригт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. – Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөрзамын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид дээрхи чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит […]

2020-04-17

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг хүсэлтээр нь үүрэгт ажлаас нь чөлөөлөв

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлаар үргэлжлэв. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний […]