2020-02-20

БИЧЛЭГ: БНХАУ-ын Элчин сайд Чай Вэньруйтай уулзаж байна

БНХАУ-ын Элчин сайд Чай Вэньруйг Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хүлээн авч уулзаж байна. https://www.facebook.com/gogo.mn/videos/726114381125796/ Элчин сайд Чай Вэньруй хэлэхдээ “Саяхан манай улсад гарсан шинэ коронавирусын дэгдэлт гарсан үед буюу биднийг зовох цагт биднийг ойлгож дэмжиж байгаад талархаж байна” гэсэн юм.

ШУУРХАЙ: Хот хоорондын авто тээврийн хөдөлгөөнийг II сарын 23-наас 27-ныг хүртэл ЗОГСООВ

Улсын онцгой комиссын хуралдаанаар хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэл зогсоохоор боллоо. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 13 аймгийн онцгой комиссын даргаас цагаан сарын битүүний өдрөөс эхлэн шинийн гурван хүртэл Улаанбаатар хот болон аймгууд руу орох, гарах хөдөлгөөнийг хаах санал гаргасан байна. Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “БНХАУ-ын хаврын баярын үеэр […]

2020-02-20

Ё.Баатарбилэг: Энэ бүх зохицуулалт хүүхдийн төлөө, тэдний сурч боловсрох эрхийг орхигдуулахгүйн төлөө гэдгийг ойлгох хэрэгтэй

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болж шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа. Хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлэх болсонтой холбогдуулан Боловсрол, соёл, […]

2020-02-17

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай ЗАРЛИГ гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ […]

2020-02-13

Элчин сайд Чай Вэньруй Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй энэ сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд ноён Чай Вэньруйг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад олон жил дипломат алба хашсан, Монгол Улсыг сайн мэддэг […]

2020-02-13

Ерөнхийлөгч Х.Баттулга “Сар шинийн баяр”-ыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргав

Дэлхийн улс орнууд болон хөрш БНХАУ-д Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргалаа. Мөн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон байна. Энэ дагуу Засгийн газар Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй […]

Сталины гурван болзлын нэг нь Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал

ОХУ-ын эрх баригчид аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойг угтан Дэлхийн II дайны үеийн зарим баримт бичгийг улсын нууцаас гаргав. Үүний хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн яам өөрийн албан ёсны веб сайтдаа 1945 оны хоёрдугаар сарын 2-11 өдрүүдэд Хар тэнгисийн эрэг дээрх Оросын Ялта хотноо тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын удирдагч Иосеф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвелт болон Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын хооронд болсон […]

2020-02-10

УОК-ын шуурхай бүлэг хилийн боомтуудад ажиллав

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хилийн боомтуудад үүссэн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан “Шуурхай бүлэг” хилийн боомтуудад ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОБЕГ, ЗТХЯ, […]

2020-02-10

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Герман улсад айлчилж байна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ХБНГУ-д хийх айлчлалын хүрээнд тус улсын Холбооны эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Андрейс Фейхтай уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын эрчим хүчний салбарт ХБНГУ-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Дээрх уулзалтад Монгол улсаас ХБНГУ- д суугаа элчин сайд Д.Ганбат, УИХ-ын БОХХААБХ-ын дарга УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн […]

2020-02-07

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр барив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Давааг ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт Монгол Улс бол сайн хөршийн харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр юм. Өнгөрсөн онд бид […]