2021-06-25

Өнөөдөр морь цагт У.Хүрэлсүх тангараг өргөнө

У.Хүрэлсүх өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдрийн 11:40 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөнө. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд олонхын санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцэж байсан юм. Хуралдаанаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль […]

Наадмын 10 тэрбумыг эрүүл мэндийн салбарт хэрэглэнэ

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулахаар Соёлын яамны төсөвт суулгасан билээ. Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дээрх 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулахаар болжээ. Төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд эрүүл мэндийн салбарт […]

2021-05-11

“Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд ЖАЙКА-тай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Э.Тамураг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн сард “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар” зөвлөлдөх цахим уулзалтаар ЖАЙКА-гаас Япон Улсын хөгжил, шинэтгэлийн бодлогын талаар цуврал 7 бүлэг танилцуулга хийсэн билээ. Дээрх цахим уулзалт нь УИХ-ын дарга […]

2021-05-10

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар гэм буруугүй бол гишүүнээсээ түдгэлзээд ШАЛГУУЛАХ хэрэгтэй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулж байна. /2021-05-10/ Энэ үеэр сэтгүүлч УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчин, хүчирхийллийн хэрэгт холбогдсон сэтгүүлчийн асуудалд Ерөнхий сайд ямар байр суурьтай байгааг тодруулж асуув. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудал нийгэмд нэлээд газар авч байна. Мэдээж парламентын гишүүний өөрийн бүрэн эрхийн асуудал байдаг. Гарч […]

2021-05-10

БШУЯ-ны 100 хоногт хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлууд

Монгол Улсын Засгийн газар бүрдээд 100 хонож буй юм. Нэг улирлын хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны салбарт хийсэн онцлох ажлуудыг нэрлэж байна. Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн боллоо Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл хийх нөхцөл бүрдлээ. Боловсролын зорилгоо алсын хараатай тодорхойлж, сургалтын хөтөлбөрийг сургахаас суралцахуй руу чиглүүлж, боловсролын удирдлагын тогтолцоог чадахуйн зарчимд тулгуурлан […]

2021-05-10

Л.Оюун-Эрдэнэ: Файзер вакцинаар 12-18 насныхныг дархлаажуулахаар ХЭЛЭЛЦЭЖ байна

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 100 хоног болжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байна. /2021-05-10/ Энэ үеэр “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх хөл хорио тогтоосон нь Монгол Улс 1 сая иргэн халдвар авч, 10 мянган хүн нас барах эсрдэлээс сэргийлсэн алхам гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын шинэ […]

2021-05-10

Ерөнхийлөгч Х.Баттулга энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр “Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнах тухай”, мөн “Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах тухай” зарлиг гаргасан. Зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын үйл […]

2021-05-10

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна

Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ уурхайчдад танилцууллаа. Үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Баяжуулсан сайн чанарын нэг тн нүүрсийг 136, хагас кокжсон бол 107, угаасан эрчим хүчний нүүрсийг 11 ам.доллараар зарна гэсэн […]

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн ТӨМӨР ЗАМ ирэх оны долоодугаар сард ашиглалтад орно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллахдаа Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байна. Төмөр зам баригдсанаар жилд 30 сая тн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Одоогоор газар шорооны ажил 81, […]