БОАЖ-ын сайд Н.Уртнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав

БОАЖЯ Азийн хөгжлийн банктай хамтран агаар, орчны бохирдол, усны аюулгүй байдал, орон нутагт түшиглэсэн аялал жуулчлал зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Цахим уулзалтад БОАЖЯ-ны зарим удирдлагууд оролцож 2021-2024 онд Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хөрс, орчны бохирдлыг бууруулах, ойн менежментийг сайжруулах, аялал жуулчлал […]

Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр болно

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хамтран Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 15.00 цагт Zoom meeting холбоосоор зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн […]

2021-04-06

Цэргүүдээс нэр, хаяггүй нууцлал хангасан байдлаар социологийн судалгаа авч, дүн шинжилгээ хийж байна

Цэргийн ангид хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох Шаардлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабт хүргүүлсэн. Гэвч 326 дугаар ангийн цэргийн алба хаагч салаан даргадаа зодуулж, нас барсан эмгэнэлтэй тохиолдол 3 дугаар сарын 31-нд гарсан тул ХЭҮК-ын гишүүний Шаардлагын биелэлтийн талаар ЗХЖШ-аас тайлбарлахыг шаардсан билээ. 2021 оны […]

Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой төсөлд гарын үсэг зурлаа. /2021-04-06/ Энэхүү төсөл Европын Холбооны санхүүжилтээр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр тэргүүлэн, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих […]

2021-04-06

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ

      УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан (2021.04.05) УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар мэдээллээ. “Монгол Улс Ази тивдээ анх удаа хүний эрх хамгаалагчийг эрх зүйн зохицуулалтаар хамгаалсан, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэн, иргэний нийгмийн байгууллагууд, эвлэлдэн нэгдсэн хүмүүсээ хамгаалах төрийн […]

2021-04-05

КУБА. Хүүхдэд зориулсан вакцины хөгжүүлэлт амжилттай болж байгаагаа хэллээ

Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд ноён Раул Делгадог Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан /2021-04-02/ хүлээн авч уулзлаа. Куба улс нь нэг жилийн нийт төсвийнхөө 51 хувийг эрүүл мэнд, боловсролын салбартаа зарцуулдаг. ДНБ-ий 28 хувь боловсролд зориулагддаг болохыг яриныхаа эхэнд Элчин сайд онцоллоо. 2018 онд манай хоёр улс дээд боловсролын гэрчилгээг харилцан зөвшөөрөх тухай гэрээ […]

2021-04-05

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хоол үйлдвэрлэлийн салбарт хамтарна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан /2021-04-02/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоол үйлдвэрлэл, хүнсний шим тэжээл, тоног төхөөрөмж, байгаль орчин, экологийн боловсролыг хүүхдэд олгох зэрэг тодорхой сэдвээр харилцан санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн […]

2021-04-02

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томиллоо

Улсын Их хурлын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Х.Амгаланбаатар, Х.Ганбаатар нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар бол Т.Батзул, Э.Оюунтэгш, Н.Алгаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. ~Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо~ Тэдний оронд Монголын үйлдвэрчний эвлэлийн […]

2021-04-02

АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргав

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай […]

Куба улстай эрүүл мэнд, биотехнологи, аялал жуулчлалын салбарт хамтрахыг чухалчилж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 4 дүгээр сарын 1-нд Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Раул Делгадо Консепсион-ыг хүлээн авч уулзаж, Монгол, Кубын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын цар тахалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж, Куба улс цар тахлын эсрэг вакцин хөгжүүлэлтийг амжилттай туршиж […]